“Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь Төлөөлөгчийн Газар”/цаашид Хүүхэд гэр бүлийн сан гэх/ 10 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод ӨВЛИЙН ИЛЧ арга хэмжээг зохион байгуулж, тусламжинд хамрагддаг өрхийн хүмүүс, ялангуяа хүүхдүүдэд өвлийг дулаахан давахад нь туслах зорилготой юм.
Энэ жил Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих сан 25-кг гурил болон дулаан хөнжил, ноосон малгай, ноосон оймс зэргийг нийт 3400 өрхөд тарааснаас 2500 өрхийн төлөөлөл Тайваний төвийн байран дээр зохион байгуулагдсан арга хэмжээнд оролцож тусламжийн эд зүйлсээ гардан авсан. Үлдсэн 900 орчим өрх айлууд тухайн хороо харьяа газарт нь гардуулж өгөх юм.
Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн суурин төлөөлөгч Хатагтай Жоу хэлэхдээ, цаг агаар нэгэнт хүйтэрч байгаа ч ийм олон хүн хуран цугласанд сэтгэл хөдөлж, халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байна. Монголын өвөл урт, хүйтэн тул эдгээр хэрэгцээний зүйлс та бүхнийг дулаахан өвөлжихөд бага ч болов нэмэр болох байх гэж найдаж байна гэв.
Тайваниас Монголд суугаа төлөөлгчийн газрын төлөөлөгч ноён Хуан Куо Рун Хүүхэд Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих сангийн зүгээс сэтгэл зүтгэл гарган зохион байгуулж буй арга хэмжээнд талархал илэрхийлээд, өнгөрсөн 6 сард тус сан шинэ байранд нүүж орсон бөгөөд Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих сангийн ТУЗ-ийн дарга Хө Су Цчю цаашид тогтвортой урт удаан хугацаанд үйл ажиллагаагаа явуулах байр сууриа илэрхийлсэнийг эргэн дурсахад таатай байна гэлээ.
Тус арга хэмжээг UBS ТВ ирж сурвалжилсан байна.