Тус төлөөлөгчийн газраас Тайваньд суралцах виз хүсэхэд мөрдөх зүйлс

Тайваний Боловсролын Яамны “Их дээд сургуулиуд гадаад оюутан элсүүлэх тухай ажлын хэсгийн анхдугаар хурал”-ын шийдвэрийг үндэслэн тус төлөөлөгчийн газраас Тайваньд суралцах оюутны виз хүсэхдээ дараах журмыг мөрдлөг болгохыг анхааруулж байна.

  1. Дээрх журмын хүрээнд зөвхөн техник мэргэжлийн тусгай сургуульд Олон улсын сургалт үйлдвэрлэлийн анги элсэлт авах ба энгийн их дээд сургуулиуд сургалт үйлдвэрлэлийн хосолсон анги элсэлт авах боломжгүй тул тус төлөөлөгчийн газар мөн энэхүү журмыг мөрдөнө.
  2. Тус төлөөлөгчийн газарт оюутны виз мэдүүлэх үедээ дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд виз татгалзах үндэслэл болно.

А. Сургууль нь зуучлалын байгууллагаар дамжуулж оюутан элсүүлсэн эсвэл сургалтын төлөөллийн байгууллага хууль бусаар хураамж авсан тохиолдолд

Б. Визний материалыг шалгах явцад (Тайваний Боловсролын яамнаас зөвшөөрсөн сургалт үйлдвэрлэлийн хосолсон олон улсын ангид хамаараагүй) оюутан шаардлагад нийцээгүй тохиолдолд

  1. Виз мэдүүлж буй сургууль нь тус төлөөлөгчийн газраас олонтаа визнээс татгалзсан сургуулиудын нэрсийн жагсаалтад байвал Тайваний Боловсролын яаманд мэдэгдэнэ.