Тайванийн Минг Чуанг их сургууль, Монголын Глобал Удирдагч дээд сургууль 2019 оны 11 дэх удаагийн Тайванийн Боловсролын үзэсгэлэнг 5 сарын 11-12-ны өдрүүдэд УБ хотын Туушин зочид буудалд хамтран зохион байгууллаа. Тайваниас Чао Янг Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Соёлын Их Сургууль, Да Еэ Их Сургууль, Хун Гуанг Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, Минг Шин Шинжлэх ухаан технологийн Их Сургууль, НанХуа Их Сургууль, Үндэсний Дунхуа Их Сургууль, Үндэсний Гао сеонг багшийн Их Сургууль, Тайжун хотын багшийн их сургууль, Тайпэйн анагаахын их сургууль, Тайваний Шинжлэх ухаан технологийн Их Сургууль зэрэг 15 их сургууль тус үзэсгэлэнд оролцлоо. Тус төлөөлөгчийн газрын тэргүүн Хуан Куо Рун нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ Тайваний их дээд сургуулиудын төлөөлөл Монгол улсад хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцож буйд талархаж буйгаа илэрхийлээд, Тайвань Монголын ард иргэдийн харилцаа, худалдаа, эдийн засгийн харилцааны талаар мэдээлэл өглөө. Тэрээр Тайваний нийгэм тайван аюулгүйгээс гадна сургуулийн сурах орчин таатай, багш нарын чадавхи өндөр зэрэг суралцагсдад олон давуу тал бий учир эцэг эхчүүд үр хүүхдээ сэтгэл амар явуулах боломжтой гэлээ. Мөн оюутнууд сургуулиудаас олгож буй төрөл бүрийн тэтгэлгийг сайн ашиглаж, хүссэн сургуулидаа сурахыг зөвлөлөө. Хуан Куо Рун Төлөөлөгч ETV, UBS зэрэг телевизд ярилцлага өгөхдөө Тайваний их дээд сургууль, Тайваньд боловсрол эзэмшихийн давуу тал зэргийг дэлгэрэнгүй тайлбарлалаа.