Тайваний аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн баг 10-р сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод чуулан, аялал жуулчлалын салбарын бизнес судалгааны асуудлаар уулзалт зохион байгуулав. Тус уулзалтанд МУ-ын БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын төлөөлөл оролцсон ба Монголын аялал жуулчлалын хөгжлийн талаарх бодлого болон хэрхэн илүү олон Тайвань жуулчдыг татах тухай асуудлуудыг хэлэлцэв.
Энэ удаагийн Тайваний аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн багийг ахлан Монголд зочлож буй Тайваний аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн холбооны хяналтын дарга Лин Чинг Рэн хэлсэн үгэндээ “Монгол орны өвөрмөц байгаль, нүүдэлчдийн соёл нь Тайваньчуудын сонирхлыг ихээхэн татдаг. Жил бүр арван сая гаруй Тайвань иргэн гадаадруу аялдаг. Хэрэв шууд нислэгийн асуудлыг шийдэх боломжтой болвол илүү олон Тайвань жуулчдыг Монголд татаж, Монголын үзэсгэлэнт байгалийг үзэж сонирхох боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.
Монгол Улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Янь Жү Лиань хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засийн газраас гаргасан статистик тоо мэдээллээс харахад 2019 оны эхний хагас жилийн байдлаар Монгол оронд ирж аялаж жуулчилсан Тайвань жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеэс 6.5 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд Тайваниас ирсэн жуулчдын тоо нь 30% хүртэл өссөн нь бусад орнуудаас ирсэн жуулчдын тоог тэргүүлж байна. Монголын аялал жуулчлалын хөгжлийн үндэсний төв нь сүүлийн гурван жил дараалан “Тайпэйн Олон Улсын аялал жуулчлалын үзэсгэлэн”-нд Монгол орны аялал жуулчлалын салбарыг сурталчилах зорилготойгоор баг бүрэлдэхүүнээрээ оролцсон болно.