Тайваний Минг Чуань их сургуулийн 「Монгол Тайваний боловсролын төв」-ийн хэлтсийн дарга Лиү Гуанг Хуа 10-р сарын 12-ноос 13-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан「26дахь удаагийн Монгол Улсын Олон Улсын Боловсролын үзэсгэлэн」-д Тайваний 40 гаруй улсын болоод хувийн их сургуулиудыг төлөөлөн Монголын шилдэг сурагчдыг Тайваньд суралцуулахаар Монголд ирсэн.
Лиү Гуанг Хуа хэлэхдээ 2015 онд Тайваньд суралцаж буй Монгол оюутнуудын тоо ойролцоогоор 800 байсан бол энэ жил (2019)ойролцоогоор 1400 болсон ба өсөлтийн түвшин нь 75%-иас дээш гэж үзсэн. Иймд Тайваньд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудыг засгийн газраас олгож буй Тайваний улсын болоод хувийн их сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөр болон хятад, англи хэл дээрхи бакалаврын сургалтын программд хамрагдахын тулд хятад болон англи хэлний чадвараа сайжруулахыг зөвлөж байна.
Улаанбаатар дахь Тайваний төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Яань Жү Лиань хэлэхдээ Тайваний их сургуулиуд олон жилийн турш сургуулийн орчноо олон улсжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд сургууль бүр гадаад оюутнуудаа нээлттэй, эрх тэгш тогтолцоогоор сургуульдаа элсүүлж авдаг. Сургууль бүр дижитал хэлбэрээр элсэлт авдаг болсон бөгөөд суралцах хүсэлтэй оюутан залуус сургуулийнхаа вэбсайтаар дамжуулан бүртгүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар дахь Тайваний төлөөлөгчийн газрын вэбсайтаас
Тус боловсролын үзэсгэлэнд Тайвань, Америк, Англи, Канад, Герман, Япон, Солонгос, Энэтхэг, Малайз, Швейцарь болон Хятад гэх мэт орнууд их сургуулиа төлөөлөн оролцсон.