此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний Төлөөлөгчийн газар болон Тайваний Хүү... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Тайваний Төлөөлөгчийн газар болон Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сан хамтран зуун өрх айлд дулаан хөнжил бэлэглэж өвлийг өнтэй давахад нь нэмэр боллоо

Тайваниас Монголд суугаа Төлөөлөгчийн газар болон Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар хамтран энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын 6 том дүүргийн 102 өрх айлд дулаан хөнжил бэлэглэлээ. Монголд үйлдвэрлэсэн энэхүү тэмээний ноосон хөнжил нь тэдгээр айл өрхөд хахир өвлийг өнтэй дулаан давахад нь туслана хэмээн найдаж байна.

Хандивын үйл ажиллагааг Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн хурлын танхимд зохион байгуулж, Тайваний Төлөөлөгчийн газрын төлөөлөгч хатагтай Грэйс Ж.Р.Лүө ба Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын ажилчид хүрэлцэн ирж энэхүү үйл ажиллагаанд оролцов. Тайваний Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн тэргүүн хатагтай Жоу Мэймиао хэлсэн үгэндээ Тайваний Төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө хахир өвлийн хүйтэнд Монголчуудад илч дулаан бэлэглэхийг хүсч нэн шаардлагатай айл өрхөд ийнхүү дулаан хөнжил хандивлаж буйд талархал илэрхийлэв.

Харин Төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Тайвань газар нутгийн хувьд Монголоос алслагдмал хэдий ч зүрх сэтгэлээрээ  Монголын найзуудтайгаа ойр дотно оршдог” хэмээв. Тэрээр өнгөрсөн оны 12 сарын 16-ны өдөр Монголд ирсэн бөгөөд тухайн үед агаарын хэм -26°хүйтэн байв. Ингээд ийм хахир хүйтнийг амьжиргааны түвшин доогуур айл өрхүүд хэрхэн давах вэ? хэмээн санаа зовниж Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн тэргүүнтэй холбогдож нэн шаардлагатай гэж үзэж буй айл өрхүүдийг олж өгнө үү хэмээн тусламж хүсэн, Төлөөлөгчийн газраас дулаан хөнжил хандивлажээ. Мөн тэрээр Тайвань Монгол хоёр тал нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудад нягт харилцаатайг тодотгож, Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн гүйцэтгэж буй үүрэг, хичээл зүтгэл, хувь нэмэрт талархаж буйгаа илэрхийллээ.

Дулаан хөнжил хүлээн авсан иргэн өөрийн сэтгэгдлээ хуваалцаж, өөрийн бие муутай охин, 3 зээ нарын хамт амьдардгаа дурьдаад,“Хүүхэд гэр бүлийг дэмжих санд ирээд 3 жил болж байна. Энэхүү санд ирснээс хойш түүний амьдралд томоохон өөрчлөлт гарсан. Том зээ нь сургуульд, хоёр бага нь нэг нь найман сартай, нэг нь цэцэрлэгт. Хүйтэн өвлийг өнтэй дулаан давахад тусалж буй Тайваньчуудын халуун сэтгэлд маш их баярлалаа!” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв. Мөн 6 хүүхэдтэй ээж Тайваний Төлөөлөгчийн газрын тусламж дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд дулаан хөнжлөө хүүхдүүддээ нөмрүүлж унтуулна хэмээн ярилаа.

Энэхүү хандивын үйл ажиллагаанд Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол зэрэг зургаан том дүүргийн айл өрхүүд ирж оролцсон ба тэдгээрийн 1/3-ийг гэр хорооллын оршин суугчид голчилдог Сонгинохайрхан дүүргийн иргэд эзэлж байв.