此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний Жан Хуа Христийн шашны эмнэлэг Монгол... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Тайваний Жан Хуа Христийн шашны эмнэлэг Монгол Улсад зөөврийн эхо оношилгооны аппарат хандивлав.

 

Сүүлийн жилүүдэд Тайваний эмнэлгүүд болон төрийн бус байгууллагууд Монгол Улсын хамтран ажилладаг эмнэлгүүд болон байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлаж, Монгол орны ард иргэдийн эрүүл энх, сайн сайхны төлөө халамж, анхаарал хандуулж буйгаа батлан харуулсаар байна. Эдгээр байгууллагуудын дундаас Тайваний Жан Хуа Христийн шашны эмнэлэг маш идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал 2018 онд 30 ширхэг урьд нь ашиглагдаж байсан эмнэлгийн зориулалтын ор, эмэгтэйчүүдийн төрөх ор зэрэг эмнэлгийн хэрэглэгдэхүүн хандивласан бол 2019 онд Эрдэнэт хот, 2020 онд Жэй Си Эс олон улсын байгууллагад /Joint Christian Service, JCS International/ тус бүр нэг ширхэг зөөврийн эхо оношилгооны аппарат хандивлажээ.

Эхо оношилгооны аппаратыг хүлээлгэн өгөх арга хэмжээ 1-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байрлах Жэй Си Эс олон улсын байгууллага /Joint Christian Service, JCS International/ дээр зохиогдсон төдийгүй Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө энэхүү хандивын арга хэмжээнд уригдан оролцож, Жан Хуа Христийн шашны эмнэлгийн нэрийн өмнөөс эхо оношилгооны аппаратыг хүлээлгэн өгөв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Жан Хуа Христийн шашны эмнэлэг нь олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр маш идэвхитэй ажилласаар ирсэн төдийгүй сүүлийн жилүүдэд Монгол Улсад халамж анхааралаа хандуулж, өөрийн нөөцөөс хувиарлах болсон билээ. Энэ удаа тус эмнэлэг нь эхо оношилгооны аппаратаа Жэй Си Эс олон улсын байгууллагад хандивлан, тус байгууллага алслагдмал аймаг суманд эмнэлгийн үзлэг оношилгоо хийх үйл хэрэгт нь дэмжлэг үзүүлэхээр боллоо” гэв. Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө цааш хэлсэн үгэндээ Жэй Си Эс олон улсын байгууллага нь Монгол Улсад 25-аас дээш жил идэвхитэй үйл ажиллагаа явуулж, сайн дурын үндсэн дээр бусдын төлөө өрнүүлсэн үйл хэргээр бахархах сэтгэл төрөхийн зэрэгцээ талархаж буйгаа мөн илэрхийлэв.

Жэй Си Эс олон улсын байгууллага /Joint Christian Service, JCS International/ нь анх 1993 онд Монгол Улсад байгуулагдсан ба одоогийн гүйцэтгэх захирлаар Нидерланд улсын иргэн хатагтай Элизабет Менсерт Лангендейк /Elisabeth Mensert-Langendijk/ ажиллаж байна. Тэрээр Тайваний Жан Хуа Христийн шашны эмнэлэг хандив өргөж, сайн үйл хийж буйд чин сэтгэлийн угаас талархаж буйгаа илэрхийлэв.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь Тайваний Жан Хуа Христийн шашны эмнэлгийн үүсгэн байгуулагчдын нэг болох Шотландын иргэн, номлогч Дэвид Ландсборо /David Landsborough/-ийн гэргий Мажори Лернер /Majorie Learner/ тус эмнэлэгт эмчлүүлж байсан гүн түлэгдэлтийн шархтай хүүд өөрийн хөлнөөс дөрвөн хэсэг арьс шилжүүлэн суулгахаар өгч байсан тухай сэтгэл хөдөлгөм түүхийг хуваалцсан бөгөөд хатагтай Элизабет Менсерт Лангендейк Тайваний Жан Хуа Христийн шашны эмнэлгийн энэрэнгүй нигүүлсэнгүй үзэл санааны тухай сонсоод сэтгэл хөдлөж буйгаа илэрхийлээд, цаашид тус эмнэлэгтэй илүү ойр нягт хамтран ажиллана гэж найдаж байна хэмээв.

Photo

Фото зургийн тайлбар: Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь хандив хүлээн авагч байгууллага болох Жэй Си Эс олон улсын байгууллага /Joint Christian Service, JCS International/-ын гүйцэтгэх захирал хатагтай Элизабет Менсерт Лангендейк болон тус байгууллагын стратеги, хамтын ажиллагаа хариуцсан захирал Лха. Алтанхуяг нартай дурсгалын зураг татуулав.