此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний олон улсын хэмжээний хоёр томоохон ки... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Тайваний олон улсын хэмжээний хоёр томоохон кино урлагийн фестиваль

кино уран бүтээл хүлээн авч эхэллээ.

Тайваний “Гаосюны кино наадам” /Kaohsiung Film Festival/ болон “Алтан морь олон улсын кино наадам” /Golden Horse International Film Festival/ зэрэг арга хэмжээнүүд нь 2020 оны 10-р сар болон 11-р сард Тайпэй хотноо зохиогдох болно. Эдгээр кино фестиваль нь Тайваний хамгийн өргөн цар хүрээг хамарсан, олон улсад танигдсан кино наадмууд бөгөөд жил бүр гадаад дотоодын нэр хүндтэй кино уран бүтээлчид болон шинэ залуу уран бүтээлчид өөрийн уран бүтээлээ нийтийн хүртээл  болгодог. Эдгээр кино наадмууд нь Монгол орны кино уран бүтээлчидөөрийн кино уран бүтээлээ таниулах, олон улсын уран бүтээлчидтэй хөл нийлүүлэн алхах хамгийн шилдэг тайз болж чадна гэж найдаж байна.

“Гаосюны кино наадам” /Kaohsiung Film Festival/ нь анх 2001 онд зохиогдож эхэлсэн бөгөөд 2011 оноос эхлэн олон улсын богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зохион байгуулах болсон.Уран бүтээлчид ихэвчлэн 25 минут болон түүнээс доош хугацаанд үргэлжлэх богино хэмжээний төрөл бүрийн сэдэвт кино бүтээлээр үзэсгэлэнд оролцдог төдийгүйэдүгээ аль хэдийн Ази тивийн хамгийн томоохон, нэр хүндтэй богино хэмжээний кино бүтээлийн үзэсгэлэн, уралдаан болж чаджээ. Уран бүтээлчид нийт 6 төрөлд бүтээлээрээ өрсөлддөг ба төрөл тус бүрийн шагналын сангийн дээд хэмжээ 8,000 ам.доллар болно.

Тайваний “Алтан морь кино фестиваль” /Golden Horse International Film Festival/нь анх 1980 онд зохион байгуулагдаж эхэлсэн ба уг наадмын уралдааны бус төрөл нь энэхүү арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг болно. “Алтан морь кино фестиваль”аль хэдийнээ Тайваний хамгийн томоохон хэмжээний, олон жилийн түүхтэй кино фестивальболж чаджээ. Энэ онд зохиогдох кино наадмаар дамжуулан соёлын солилцоо, харилцааг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд эдгээр арга хэмжээнь дотоод гадаадын нэр алдартай кино уран бүтээлчид тэргүүний шилдэг уран бүтээлээр дамжуулан харилцах, харилцаа холбоо тогтоох сайхан боломж юм.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “2019 онд Тайваньд нийт 820 гаруй гадаад дотоодын кино уран бүтээлүүд дэлгэцнээ тавигдсан бөгөөд үүнээс 80 гаруй нь Тайваний кино бүтээлүүд байжээ. 2013 оноос 2019 оны хооронд Тайваньд жил бүр дундажаар 70 гаруй кино уран бүтээл бүтээгдэх болсон бөгөөд кино уран бүтээлийн зах зээлийн эрэлт ч жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Энэ нь нөгөөтөйгүүр Тайвань нь олон улсад танигдсан нэр алдартай кино найруулагчдын эх нутаг болохтой холбоотой.Тухайлбал Ли Ань, Цай Мин Лиан зэрэг кино найруулагчдыг энд дурьдаж болох юм. Монгол оронд ч бас жил бүр маш олон тооны кино уран бүтээл бүтээгдэж үзэгчдийн хүртээл болдог. Монголын кино уран бүтээлийн хувьд сэдэв агуулгын хувьд арвин баялаг, өөрийн соёлын онцлогийг тусгасан бүтээлүүд байдаг. Монгол орны кино уран бүтээлчдийг дээр дурьдсан хоёр кино урлагийн фестивальд өргөнөөр оролцохыг урьж байна.” хэмээв.

 

1/ Тайваний “Гаосюны кино наадам” /Kaohsiung Film Festival/ бүртгүүлэх цахим холбоос:
Олон улсын ангилал
https://drive.google.com/file/d/1vO_h38arSGkcMpqNZ fnh2u1jQP31O7Lu/view
Виртуал бодит байдал буюу VR /visual reality/-ийн ангилал:
https://drive.google.com/file/d/1cShQyu 9oZGWQyK3acxBvrjYqwFxXfVwj/view
2/“Алтан морь олон улсын кино фестиваль-2020”(Golden Horse International Film Festival)–ийн уралдааны бус төрөлд бүртгүүлэх цахим холбоос:
http://www.goldenhorse.org.tw/film/about/entry/

 

Монгол хэлээр - 2020 Taiwan Film Festival