此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний 「Агаарын хайрцаг」агаарын чанарыг хяна... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Тайваний 「Агаарын хайрцаг」агаарын чанарыг хянаж, хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалж байна

Агаарын бохирдол нь ихэнх хотуудын хувьд тулгамдсан асуудал болдог тул тухайн хотын оршин суугчдын санал бодлыг нэгтгэжхамгийн тохиромжтой, зөв шийдлийг сонгож асуудлыг шийдвэрлэх нь зүйн хэрэг юм. Тайваний эрдэм шинжилгээний салбар, хувийн үйлдвэрлэгчдийн нийгэмлэг, Засгийн газар зэрэг гурван талт хамтын ажиллагааны үр дүнд бий болсон Агаарын хайрцаг нь бялууны хайрцагтай дүйцэхүйц хэмжээтэй бөгөөд хүн бүр үүнийг худалдаж авч, гэрийнхээ эргэн тойрны агаарын чанарыг мэдэж болно. Түүнчлэн уг төхөөрөмжийн PM2.5 хэмжилтийн үр дүнг үндэслэн агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах арга хэмжээг авснаар өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаална. Ижил бүс нутаг дахь Агаарын хайрцаг-ын хяналтын утгыг нэгтгэж, томоохон дата үүсгэснээр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон анагаах ухааны чиглэлээр судалгаа хийж, бохирдлын эх үүсвэрийг илрүүлж,агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг авах боломжтой юм.

Photo-Air Quality Box

Та бүхний мэддэг агаарын чанар хэмжигчээс ялгаатай ньАгаарын хайрцаг суурилуулсан бичил мэдрэгч нь богино хугацаанд (5 минутанд) агаарын бохирдлын хэмжээг илрүүлдэг бөгөөд хоромхон хугацаанд үүссэн төлвийг ч хянадаг. Тухайлбал, тамхи татах, гүйснээс үүдсэн тоосжилт нь төхөөрөмжийн үзүүлэлтэд нөлөөлдөг. Агаарын чанар хэмжигч нь агаар мандал дахь төрөл бүрийн индексийг цуглуулах бөгөөд ихэвчлэн дунджаар 1 цагаас дээш хугацааны дундаж өгөгдлийг үзүүлдэг. Тиймээс「Агаарын хайрцаг」нь бохирдлын эх үүсвэрийг илрүүлэхэд тохиромжтой төдийгүй гэртээ суудаг хүмүүс, өвчтөний асрагч зэрэг хүмүүст хэмжигчийн мэдээллийг үндэслэн цонхоо нээх эсэх, агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах, агаарын урсгал зэрэг ажиллагааны горимыг тохируулахад нь тусалдаг.

Агаарын хайрцаг-ийн нэгж үнэ ойролцоогоор 85 орчим ам.доллар (237,350 төгрөг) бөгөөд өнөөгийн байдлаар Өмнөд Солонгос, Сингапур, АНУ зэрэг улсуудад борлуулагддаг. Дотоодын зах зээл буюуТайванийг оролцуулаад дэлхий даяар нийт 10,000 ширхэг төхөөрөмж ажиллаж байна. Үүнийг аажмаар амжилтанд хүргэсэнгол түлхүүр ньзохион бүтээгчдийн сэтгэлгээ болох "нээлттэй эх сурвалж"-д оршдог. Өөрөөр хэлбэл бүтээгч тал програмыг интернетэд нээлттэй тавидаг бөгөөд сонирхсон хүмүүс үүнийг шууд ашиглах, эсвэл хувийн ​​хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх боломжтой юм. Нэмж дурдахад үйлдвэрлэгч "Сүньжоу Технологи" нь нээлттэй сэтгэлгээгээ хадгалсан хэвээр бөгөөд хяналтын өгөгдлийг интернэт орчинд нээлттэй тавьснаар Тайвань нь агаарын мэдрэхүйн туйлын баялаг өгөгдөлтэй болж, холбогдох судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлж байна.

(Жич: 「Үйлдвэрлэгч」 буюу 「Өөрөө бүтээгч」 (Maker) нь англи хэлний Makerба Hacker гэсэн үгсийн нийлмэл утга бөгөөд энэ нь шинжлэх ухаанд хайртай, практик дээр идэвхитэй ажилладаг хүмүүсийг илэрхийлдэг. Тэд бол технологи хуваалцаж, харилцан санал бодлоо солилцох дуртай хүмүүс юм.)