此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  “Халдварын эрсдэл бага улс орнууд”-ын жагсаалт... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

“Халдварын эрсдэл бага улс орнууд”-ын жагсаалтад багтсан Монгол улсын оюутнууд, богино хугацаагаар зорчих бизнес эрхлэгчид Тайваний хилээр нэвтрэх боломжтой боллоо

Тайвань цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр өнгөрсөн 2 сарын хугацаанд дотооддоо халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Иймд 06-р сарын 07-ны өдрөөс эхлэн хөл хорионы зарим журам заалтуудыг зөөлрүүлэх, цуцлах арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тайваний “Халдварт өвчний төв командын төв” нь дэлхийн улс орнуудын цар тахлын эрсдлийн зэрэглэл, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үнэлж дүгнэсний үр дүнд Монгол, Австрали, Шинэ Зеланд зэрэг 11 халдварын эрсдэл бага улс орнуудын оюутныг Тайвань руу зорчихыг зөвшөөрсөн төдийгүй Монголын бизнес эрхлэгчдэд богино хугацаагаар (3 сараас доош) зорчих зөвшөөрөл олгосон явдал нь Тайваний Засгийн газар Монгол улсыг цар тахлын эсрэг өндөр үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж чадсаныг сайшааж, өндрөөр үнэлж буйн илэрхийлэл юм.

Тайваний Боловсролын яамнаас 「3 зарчим」боловсруулан гадаад оюутнуудыг шат дараатайгаар Тайваньд эргүүлэн авчирч суралцуулахаар төлөвлөөд байна. Дээрх 3 зарчмыг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай. Үүнд:

  1. “Халдварын эрсдэл бага улс орнууд”-ын жагсаалтанд багтсан улсын оюутнууд давуу эрхтэй хилээр нэвтрэх.
  2. 2019 оны хичээлийн жилийн ээлжит төгсөх курсын оюутнууд давуу эрхтэй хилээр нэвтрэх.
  3. Хилээр нэвтэрсэн оюутнуудыг сургуулиас гадуур халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлах зочид буудалд хуваарилж байрлуулна.

Тайваний Боловсролын яам халдвараас урьдчилан сэргийлэх үйл хэргийг нэн түрүүнд тавьж, аюулгүй байдлыг ханган, тодорхой шат дараалалтайгаар гадаад оюутнуудыг Тайваньд эргүүлэн авчирч суралцуулна.

Одоогийн байдлаар Тайваний талаас Монгол улс, Вьетнам, Тайланд, Палау, Австрали, Шинэ Зеланд, Бруней, Бутан болон Фижи зэрэг 11 улс орнуудыг халдварын эрсдэл бага улс орнуудын жагсаалтанд оруулсан. Үүнээс гадна 6 сарын 22-ны өдрөөс эхлэн доорх 4 нөхцлийг зэрэг хангасан, богино хугацаагаар Тайвань руу зорчихоор төлөвлөж буй бизнес эрхлэгчид гэрээр өөрийгөө тусгаарлах хугацааг богиносгох хүсэлт тавьж болох юм. Үүнд:

  1. Тайваний Халдварт өвчний төв командын төвөөс хил нэвтэрч болох иргэнийг зарлана.
  2. Хүсэлт гаргагчийн Тайваньд зорчих хугацаа нь 3 сараас бага байх.
  3. Богино хугацаагаар хил нэвтрэн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх иргэн (тухайлбал бараагаа шалгаж хүлээж авах, борлуулалтын дараах үйлчилгээ, техник ур чадварын зааварчилгаа ба сургалт, гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт)
  4. “Халдварт өвчний төв командын төв”-өөс зарласан Халдварын эрсдэл бага, эсвэл бага дунд эрсдэлтэй улс орнуудаас ирж буй зорчигч байх. Түүнчлэн онгоцонд суухаас 14 хоногийн өмнө өөр улс орнууд руу зорчсон аяллын түүхгүй байх.

Дээрх дөрвөн шаардлагыг хангасан бизнес эрхлэгчид өргөдөл гаргахдаа уригч талаас ирүүлсэн холбогдох баримт бичиг, Тайваньд зорчих аяллын төлөвлөгөө болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээр боловсруулсан төлөвлөгөөний хамтаар онгоцонд суухаас 3 хоногийн өмнө хийлгэсэн COVID-19 нуклейн хүчлийн шинжилгээгээр (PCR) сөрөг гарсныг тодорхойлох шинжилгээний бичгийг авчирна. Бусад дээрх шаардлагад нийцээгүй боловч бизнесийн тусгай шаардлагаар, эсвэл бусад зайлшгүй үйл ажиллагаанд оролцох шаардлагатай хүмүүсийн хувьд тухайн асуудлаа шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж болох ба асуудлыг нэг нэгээр нь шийдвэрлэнэ. Мөн харилцан ашигтай байх зарчим, улс орнуудын халдварын аюулгүй байдлын удирдамжийг үндэслэн бусад улс орнуудтай хорио цээрийн дэглэмийг зөөлрүүлэх асуудлыг харилцан тохиролцох боломжтой.

Тайваний “Халдварт өвчний төв командын төв”-ийн гаргасан ахисан түвшний тайлбарт Халдварын эрсдэл бага улсаас виз мэдүүлсэн бизнес эрхлэгч нь хилээр нэвтэрсний дараа 5 өдөр халдвараас сэргийлэх тусгаарлах байранд байрлах ба 5 дахь өдрөө тухайн тусгаарлагдаж буй байр эсвэл тухайн газрынхаа эрүүл мэндийн төв байгууллагад хүсэлт гарган, өөрийн зардлаар шинжилгээ өгнө. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тухайн газрынхаа Эрүүл мэндийн төв байгууллагад хандаж эрүүл саруул тул хилээр нэвтэрсний дараа гэрээр 21 хоног өөрийгөө тусгаарлах горимд шилжих хүсэлтээ өгч болно. Ийнхүү өөрийгөө тусгаарлах хугацаандаа өдөр бүр биеийн халуунаа хэмжиж 2 талт мэдээллийн процесст нийцүүлж эрүүл мэндийн байдлаа цаг тухай бүрт хариу мэдээллэх ёстой. Түүнчлэн аяллын төлөвлөгөөнийхөө хуваарийн дагуу бизнес уулзалтуудаа зохион байгуулж, өдөр бүрийн үйл ажиллагаа ба түүнд оролцсон  хүмүүсийн бодит нэрс, мэдээллийг тэмдэглэж, аль болох олон нийтийн газраар зорчихгүй байхыг эрхэмлэх хэрэгтэй. Гадагш гарах үедээ маск зүүх дадлыг чандлан мөрдөх ёстой.

※ Тайлбар: Халдварын эрсдэл бага, Халдварын эрсдэл бага ба дунд улс орнуудын жагсаалтыг улс орнууд дахь халдварт өвчний цар хүрээ ба чиг хандлага, хяналт шалгалт ба илрүүлэх чадавхи, халдварын тухай мэдээллийн ил тод байдал, бүс нутаг болон хөрш зэргэлдээ орнуудын халдварын нөхцөл байдлыг үндэслэн зохицуулалт хийнэ (хоёр долоо хоног тутамд тоймлон хэлэлцэнэ). Халдварын эрсдэл багатай орнуудад дээр дурьдсан улсууд багтах ба халдварын эрсдэл бага, дунд орнуудад одоогоор Өмнөд Солонгос, Япон, Малайз, Сингапур зэрэг 4 улс багтаж байна.