此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Монгол-Тайваний хамтарсан видео хэлэлцүүлэг зо... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Монгол-Тайваний хамтарсан видео хэлэлцүүлэг зохиогдож, талууд COVID-19-с урьдчилан сэргийлэхасуудлаар харилцан туршлага солилцов.

Тайваний нэр хүндтэй томоохонэмнэлэг болох Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital)П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран, 7-р сарын 7-ны өдөр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварт өвчинтэй тэмцэх асуудлын хүрээнд видео хэлэлцүүлэг зохион байгуулав. Энэ удаагийн видео хэлэлцүүлэгийг зохион байгуулахыг Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд тус видео хэлэлцүүлэг нь “Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн үеийн бэлэн байдал ба хариу арга хэмжээ” /Preparedness and response for covid-19/ сэдвийн хүрээнд зохиогдсон болно. П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлийн захирал Ц.Төмөр-Очир болон Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital)-ийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю нар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг удирдан, видео хэлэлцүүлэгийг хамтран зохион байгуулж, эмнэлгийн орчинд шинэ төрлийн коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийн хувиарлалт зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцов.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө тус видео хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “Тайваний Засийн газар болон хувийн хэвшил гар нийлүүлэн хамтран ажиллаж, “Тайвань тусламж дэмжлэг үзүүлэх чадамжтай төдийгүй дэмжлэг үзүүлсээр байна.” /Taiwan Can Help, Taiwan is Helping/ хэмээх үзэл санааг бодитоор хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт гар бие оролцож, галын шугаман дээр ажиллаж буй Монгол орны эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах зорилгоор Тайваний талаас Монгол Улсад нийт 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалт хандивласан билээ.” гэв.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө цааш хэлэхдээ “Тайваньчууд аажмаар эдийн засаг болон олон улстай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээж эхэлсэн. Тайвань хэдийнээ МУ-ыг шинэ төрлийн коронавирусийн бага эрсдэлтэй орнуудын тоонд багтаасан ба одоогийн байдлаар бизнесийн зорилгоор зорчих зорчигчид болон оршин суух үнэмлэхтэй төгсөх курсын оюутнуудыг өөрийн орны хилээр нэвтрэхийг зөвшөөрөөд байгаабөгөөдбизнесийн зорилгоор зорчих зорчигчдыгхилээр нэвтэрсэний дараа 5 хүртэлхи хоногийн хугацаанд тусгаарлах зохицуулалт хийсэн. Өнөөдрийн видео хэлэлцүүлэг нь хоёр эмнэлгийн шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн үеийн бэлэн байдлыг хангах, талуудын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж чадсан гэж найдаж байна.” хэмээв.

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлийн захиралЦ.Төмөр-Очир хэлсэн үгэндээ “Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital)-тэй олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Энэ оны хувьд халдварт өвчний улмаас хоёр эмнэлэг харилцан зочлох, хамтран сургалт семинар зохиох, хамтран ажиллах үйл хэрэг түр хугацаагаар тасалдахад хүрээд байгаа. Иймданх удаагаа хоёр эмнэлгийн хамтарсан видео хэлэлцүүлэг зохион байгуулж, талууд харилцан туршлага судалж, халдварт өвчинтэй хамтран тэмцэх завшаан тохиосонд туйлын баяртай байна. Тайваньчууд шинэ төрлийн коронавирустэй тэмцэх чиглэлээр арвин баялаг туршлага хуримтлуулсан тул Тайваньчуудаас суралцах зүйл маш их бий. Хоёр орон хүчээ нэгтгэн, халдварт өвчинг хамтдаа ялан, талууд хоорондын хэвийн хамтын ажиллагааг ойрын хугацаанд дахин сэргээнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Тайваний Үндэсний Их Сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital)-ийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю хэлсэн үгэндээ “Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх видео хэлэлцүүлэг хамтран зохион байгуулж буй энэхүү завшааныг ашиглан, Монгол орны мэргэжил нэгтнүүдтэйгээ халдварт өвчинтэй тэмцэж буй туршлагаасаа хуваалцаж, хамтдаа халдварт өвчний эсрэг тэмцэж буйдаа туйлын баяртай байна. Бидний хувьд Монгол Улс шинэ төрлийн коронавирустэй маш амжилттай тэмцэж байгаа тухай олонтоо сонссон. Энэ удаагийн видео хэлэлцүүлэгээр дамжуулан Монгол эмч нарын халдварт өвчинтэй тэмцэж буй арвин баялаг туршлагаас суралцах завшаан тохиож байна.” гэв.

1-400 2-400 3-400