此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний Нордхоффын гавал, нүүрний сан 3000 га... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Тайваний Нордхоффын гавал, нүүрний сан 3000 гаруй километрийн орон зайг туулан Монгол Улсад хүрч, хүүхэд багачуудад үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, олон бяцхан зүрхэнд инээмсэглэл бэлэглэлээ.

Нордхоффын гавал, нүүрний сан нь Тайваний Чан Гэн эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг 2026 оны 8 дугаар сард зохион байгууллаа. Хамтарсан эмнэлгийн баг нийт 34 өвчтөнд үзлэг, оношилгоо хийж, уруул, тагнайн сэтэрхийтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ амжилттай хийв.

Нордхоффын гавал, нүүрний сан нь Монгол Улсад олон жилийн турш уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхэд, багачуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулсаар ирсэн. Тус сангийн анхны эмнэлгийн баг 2010 оны 8 дугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирж, түүнээс хойш эдүгээ 16 дах жилдээ эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Монгол Улсын 300 гаруй хүүхдэд уруул, тагнайн сэтэрхийг нөхөх мэс заслыг үнэ төлбөргүй хийж, олон бяцхан хүүхдэд эрүүл, сайхан инээмсэглэл бэлэглэжээ. Үүний зэрэгцээ Нордхоффын гавал, нүүрний сан нь Монгол Улсын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил арга зүйн чадавхыг бэхжүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн байна. Энэ хүрээнд тус төвийн нийт 13 эмнэлгийн мэргэжилтнийг Тайваний Чан Гэн эмнэлэгт мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахад нь дэмжлэг үзүүлжээ.

2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Ван Кай-Ю “Хайраар нөхөе – Монгол орны уруул, тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхэд, багачуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн багт зориулсан Талархлын цайны үдэшлэг”-т урилгаар оролцов. Тус арга хэмжээг Тайваний эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит үр дүн, ач холбогдлыг олон нийтэд таниулахын зэрэгцээ Монгол Улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн багийн үйл ажиллагаанд талархал илэрхийлэх зорилгоор зохион байгуулсан юм.

Төлөөлөгч Ван Кай-Ю олон улсын хүмүүнлэгийн үйлс, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн Нордхоффын гавал, нүүрний санд талархал илэрхийлэв. Тус сан нь олон жилийн турш Чан Гэн эмнэлэгтэй хамтран Монгол Улсад уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс заслын эмчилгээ үзүүлж ирсэн бөгөөд энэхүү энэрэнгүй үйлс нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулж, Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны сайхан жишээ болж байна. Нордхоффын гавал, нүүрний сан болон Чан Гэн эмнэлэг цаашид ч Монгол Улсад үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд сайхан инээмсэглэл,  амьдралын итгэл найдвар бэлэглэн, тэдний гэр бүлд аз жаргал, баяр баясал авчрах шинэ хуудсыг нээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

1羅慧夫