Path: Home
Монгол улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 болов

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо 2016 оны 4 сарын 20ны өдөр хэлэлцэж, урьдчилсан байдлаар сарын цалингийн доод хэмжээг 240000 болгон 2017 оны 1 сарын 1нээс хэрэгжүүлэхээр тогтсон байна.

Урьд нь 2013 онд 192000 төгрөгөөр тогтоосонтой харьцуулбал энэ удаагийнх 25 хувиар нэмэгдэж байна. МҮЭ-ийн холбоо Засгийн газраас шаардсаны үндсэн дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргав.

Монголд ажиллаж буй нийт ажиллагсдын 6-7 орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжлах байсан гэх судалгаа байна.