Төлөөлөгчийн газрын албан хаагчид МУ-д оршин сууж буй элэг нэгтнүүд болон бизнес эрхлэгчидтэй 3 дугаар сарын 5ны өдөр Улаанбаатар хотод цуглан тэдэнд хилийн чанадад ажиллаж амьдарч буйд урам зориг өгөн харилцан санал бодлоо солилцон нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөв.
Уг арга хэмжээг төлөөлөгч Хуан гэргийн хамтаар удирдсан бөгөөд ноён Хуан мэндчилгээ дэвшүүлсний дараа өнгөрсөн 2 сарын хугацаан дах ажлаа мөн цаашид төлөөлөгчийн газраас авч хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулаад үргэлжлүүлэн Монгол талаас манай орны иргэдэд олгох цахим виз болон хил дээр авах визийн ажлыг аль болох түргэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа хэмээжээ. Хөрөнгө оруулалтын баталгаа болон татварын гэрээ хэлэлцээр зэрэг Тайвань Монгол хоёр талын харилцаанд харилцан үр ашиг өгөхөөр ажлуудад арга хэмжээ авч цаашид 2 талын салбар бүрийн хамтын ажиллагаанд найрсаг харилцаа тогтоохыг хүсч байгаа гэлээ.
Тайваний бизнес эрхлэгчид болон Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлгчийн газрын ажилчид уг арга хэмжээнд ирснийг Хуан төлөөлөгч онцгойлон дурьдаад Хүүхэд гэр бүлийг дэмжих сан нь олон жилийн турш Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд байнгын тусламж үзүүлэн үүгээрээ дамжуулан дээрх гэр бүлүүд манай орныг үзэх үзэл нь илүү сайжирч , 2 талын ард иргэдийн нөхөрлөлийг нэмэгдүүлж буйд талархалаа илэрхийлжээ.
Хуан төлөөлөгчийн гэргий болон төлөөлөгчийн газрын албан хаагчид арга хэмжээнд хүрэлцэн ирсэн элэг нэгтнүүдтэйгээ төрөл садан мэт дотно байж Монголд амьдрах хугацааны бүхий л баяр хөөр, аз жаргалаа хуваалцсан бөгөөд ноён Хуан уулзалтын төгсгөлд бүгдэд нь шинэ ондоо эрүүл энх, гэр бүлээрээ аз жаргалтай, ажил үйлс нь бүтэмжтэй байхыг ерөөсөн юм.