Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 оны эхний хагас жилд манай улсыг зорин 215,780 жуулчин аялахаар ирснийг онцоллоо. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13,132 жуулчнаар буюу 6.48 хувиар өссөн үзүүлэлт аж.Тайваниас манай улсад хамгийн их буюу 2,020 жуулчин аялахаар ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1 хувиар (467 хүн) нэмэгдсэн үзүүлэлт юм.Удаад нь Беларусь улсаас ирсэн жуулчдын тоо 23.4 хувиар, Япон 19.7 хувиар, Герман 17.1 хувиар, БНХАУ 8.8 хувиар, БНСУ 6 хувиар тус тус нэмэгджээ.Тайваниас ирсэн жуулчдын тоо 2,020 байгаа бөгөөд эхний 11-р байранд орж байгаа нь Азийн орнууд дундаа 4-рт Хятад, БНСУ,Японы дараа орж байна.
Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун хэлэхдээ, Тайвань Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үүднээс Тайпэй олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол компаниудыг уриж оролцуулдаг. Өнгөрсөн 2018 онд Монгол улсаас оролцсон аялалын компаниуд идэвхтэй оролцохын сацуу СТА морин хуурч, хөөмийч Д.Даваасүрэн оролцож үзүүлбэр үзүүлсэн нь хүмүүсийн таашаалд хүрч, олон олон Тайвань хүмүүс Монголын талаарх мэдлэгээ тэлж, арга хэмжээнд өнгө нэмж чадсан юм гэлээ. Хуан төлөөлөгч мөн хэлсэн үгэндээ, Тайвань жил бүр 10 сая гаруй жуулчин гадаадад аялдаг ба талуудын ойр дотоно харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд жуулчдын тоо улам бүр өснө гэж найдаж байна гэв.
Морин хуурч, хөөмийч СТА Д.Даваасүрэн 2018 оны Тайпэйн олон улсын үзэсгэлэнгийн үеэр
Өмнөговь аймаг малчны хот