此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний “Тооцоолох сэтгэлгээ олон улсын багш ... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Тайваний “Тооцоолох сэтгэлгээ олон улсын багш нарын цахим сургалтын талбар”-т цахимаар бүртгүүлэн үнэ төлбөргүйсургалтанд хамрагдахыг урьж байна

Шинэ төрлийн коронавирустай тэмцэх үйл явц дийлэнх хүмүүсийн ажиллаж амьдрах суралцах хэв маягийг өөрчилж байна. Сүүлийн үед тренд болоод байгаа “Тооцоолох сэтгэлгээ” буюу “Computational thinking” болон “STEAM” /Science, Technology, Art and Mathematics/-ыг хослуулсан заах аргазүй нь цахим хэлбэрийн алсын зайн сургалтыг зохион байгуулахад нэн тохиромжтой юм. Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ажиллаж буй энэ цаг үед хичээл сургуульзавсардалгүй, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу хичээл сургалтыг зохион байгуулах, хил дамнасан хамтран ажиллах сэтгэлгээг хөгжүүлэх болон бүтээлч сургалтын сэтгэлгээг түгээх үүднээсТайваний Эдийн засгийн яамны Аж үйлдвэрийн газраас “Тооцоолох сэтгэлгээ олон улсын багш нарын цахим сургалтын талбар”-ыгажиллуулж эхэлсэн байна. Дээр дурьдсан тооцоолох сэтгэлгээний сургалтыг сонирхож буй Монгол Улсын боловсролын сургалтын байгууллага болон тэдгээрийн ажилтан албан хаагчдыг цахим сүлжээгээр бүртгэл хийлгэн, энэхүү цахим сургалтын талбар дахь холбогдох хичээл, сургалтанд өргөнөөр хамрагдахыг урьж байна.

“Тооцоолох сэтгэлгээ олон улсын багш нарын ахим сургалтын талбар”-ын хичээл, сургалтын тухай холбогдох мэдээлэл:

1/ Хичээл, сургалтын үргэлжлэх хугацаа: 2020 оны 4-р сарын 22-ний өдрөөс 6-р сарын 1-ний өдөр хүртэл. Тус сургалт нь долоо хоногт хоёр өдөрбуюу даваа болон лхагва гаригуудад нэг удаад 1 цагаар хичээллэх бөгөөд нийт 12 удаа хичээллэхюм.

2/ Хичээл орох хэлбэр: Алсын зайнаас шууд теле хичээл орох хэлбэрээр хичээллэх болно. Мөн цахим сүлжээний тусламжтайгаар практик дадлага хийх хэлбэрээр хичээл явагдана. Хичээлийг мэргэжлийн гадаад багш Англи хэлээр заана.

3/ Хичээлийн төлбөр хураамж: Хичээлд цахим хэлбэрээр үнэ төлбөргүй бүртгүүлж хамрагдах боломжтой.

4/ Хичээлийн танилцуулга:Тооцоолох сэтгэлгээ болон “STEAM” заах аргазүйг хослуулан, олон улсад тулгамдаад байгаа шинэ коронавирусээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулна. Сургалтын хүрээнд заагдах дэд сэдвүүдэд “Олон хүн цуглахгүйгээр халдварыг хянах”,“Урьдчилан сэргийлэх нь эмчилгээ хийхээс илүү үр дүнтэй”, “Ухаалгаар гэртээ өөрийгөө тусгаарлах нь”, “Халдварт өвчнийг ухаалгаар хянах нь”зэрэг хичээлүүд багтах болно.

5/ Сургалтанд хамрагдаж болох хүмүүс: Бүх шатны сургуулийн багш сурган хүмүүжүүлэгч, “STEAM” заах аргазүйг хэрэгжүүлэгч болон энэхүү сургалтыг сонирхож буй боловсролын салбарын ажилтан албан хаагчид

6/ Доорхи шаардлага хангасан тохиолдолд сертификат олгоно.Үүнд: Энэхүү ажлын талбар дахь сургалтанд хамрагдаж, 10-аас дээш удаагийн хичээлд хамрагдсан тохиолдолд сертификат олгоно.

Цахим сургалтын талбарынхичээлийн электрон сонин /EDM/ болон хичээлийн танилцуулга зэрэгтэй хавсралтаас танилцана уу. Тус хичээлийн талаарх мэдээллийг Тайваний Аж үйлдвэрийн газрын “Ухаалаг сургалт, үйлдвэрлэлийг нэгтгэсэн хөтөлбөр” цахим сургалтын хуудсаас авах боломжтой.

Цахим хуудас: https://www.programmyschool.org/workshop/

Мөн фэйсбүүк сүлжээн дэхь https://www.facebook.com/groups/STEAMUp/ групп-д нэгдэх боломжтой. Эсвэл ieapo.tw@gmail.com мэйл хаягаар холбогдож, мэдээлэл авах боломжтой. “STEAM” заах аргазүй нь шинжлэх ухаан, техник, архитектур, урлаг, математикийн шинжлэх ухааныг хослуулсан, шинжлэх ухааны салбар дамнасан нэгэн төрлийн заах аргазүйн хэлбэр бөгөөд дээр дурьдсан 5 салбарын мэдлэгийг нэгтгэн, харилцан адилгүй шинжлэх ухааны салбарын тухай мэдлэгийг нөхөж, сурагчдыг шинэлэг суралцах орчин нөхцөл болон сургалтын хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн мэдээллийн суваг, эх сурвалжаас авсан мэдээллээр асуудал шийдвэрлэх, өөрийн гараар хийж бүтээх, гоозүйн сэтгэлгээг илтгэн харуулах замаар шинжлэх ухаан болон техникийн мэдлэгийг эзэмшүүлэхэд оршино. Шинжлэх ухааны салбар дамнасан заах аргазүйн аргачлалын хүрээнд сурагчдыг шинэлэг өөр өнцгөөс асуудалд хандаж сэтгэх, харилцах чадварыг нь хөгжүүлэх боломжтой.

STEAM Up-Brief

STEAM Program Outline