此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваньчууд 200 мянган ширхэг эмнэлгийн зориул... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Тайваньчууд 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлаж, Монгол Улстай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллав.

Шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ийн халдвар олон улсад тархсан хэвээр байна. Монгол оронд өрнөж буй халдварт өвчинтэй тэмцэхүйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор Тайваний засгийн газраас нийт 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалтыгМонгол Улсад хандивлаж, галын нэгдүгээр шугаманд ажиллан, халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт гар бие оролцож буй эмч, эмнэлгийн ажилтануудын эрүүл мэнд, аюлгүй байдлыгсахин хамгаалах ажилд хувь нэмрээ оруулж байна. Энэхүү хандивын арга хэмжээ нь Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэх үйл хэргийг удирдан ажиллаж буй Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв дээр зохиогдсон бөгөөд тус төвийн захирал Д.Нямхүү МУ-д хандивлаж буй эдгээр амны хаалтуудыг Монголын талаастөлөөлж хүлээн авав.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал Д.Нямхүү хэлсэн үгэндээ “Тайваниас Монгол Улсад халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт зориулан эмнэлгийн зориулалтын амны хаалтууд хандивлаж буйд гүнээ талархаж байна. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв ийнхүү хоёр дахь удаагаа Тайваний төлөөлөгчийн газраас хандивлаж буй эд хэрэгслийг Монгол орноо төлөөлөн, хүлээн авч буйдаатаатай байна. Амны хаалт бол халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх хамгийн чухал үр дүнтэй хэрэглэгдэхүүн билээ. Шинэ төрлийн коронавирус /Covid-19/ нь агаар дуслаар дамжин халдварладаг тул амны хаалт зүүхгүй байх нь туйлын эрсдэлтэй юм.” гэв. Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн захирал Д.Нямхүү Тайваньд үйлдвэрлэсэн амны хаалтыг зүүж үзээд, нимгэн зузааны хувьд тохиромжтой, зүүхэд эвтэйхэн, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж буйг дурьдаад,Тайваний төлөөлөгчийн газрын зүгээсгалын шугаман дээр ажиллан, халдварт өвчинтэй тэмцэж буй ажилтан, хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулж буйд дахин талархаж буйгаа илэрхийлэв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлэхдээ “Тайвань Монгол хоёр орны засгийн газар халдварт өвчинтэй маш үр дүнтэй тэмцэж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх явдал юм. Тайваньд анх өдөрт 2 сая ширхэг хүртэлхтоо хэмжээний амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай байсан хэдийч энэ оны 2-р сард засгийн газар болон хувийн хэвшил хүчээ нэгтгэн, “Амны хаалт үйлдвэрлэх үндэсний баг”-ийг байгуулсан. Ингэснээр 6 долоон хоногийн дотор амны хаалт үйлдвэрлэх 90 үйлдвэрлэлийн шугам шинээр нээж, амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаа өмнө үеийнхээс 10 дахин нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар өдөрт 20 сая ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байна. Өнөөдрийн байдлаар Тайвань амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд 2-рт бичигдэх болсон төдийгүй өнгөрсөн 4-р сараас эхлэн амны хаалт нэн шаардлагатай байгаа улс орнуудад амны хаалт хандивлаж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 30 сая ширхэг амны хаалт хандивлан, “Тайваньчууд тусламж хэрэгтэй тохиодолд дэмжлэг үзүүлэх чадамжтай, дэмжлэг үзүүлж ч байна” /Taiwan Can Help, and Taiwan is Helping/ гэдгээ илтгэн харуулсан. Даян дэлхийн улс орнууд халварт өвчинтэй идэвхитэй тэмцэж буй энэ цаг үед Тайвань ч бас мөр зэрэгцэн халдварт өвчинтэй эрс шийдэмгий тэмцэл өрнүүлж байна. Энэ удаад Тайваньчууд Монгол Улсад эмнэлгийн зориултын амны хаалт хандивлан, хоёр орны хоорондын найрсаг нөхөрсөг харилцаанд нэн хүндэтгэлтэй ханддаг болохоо илэрхийлэн харуулж байна. Тайваньд үйлдвэрлэсэн амны хаалт чанартай хэмээн дэлхийн олон улс орнууд сайшааж байгаа бөгөөд эдгээр амны хаалтууд нь Монгол орныгалын шугаман дээр ажиллаж, халдварт өвчинтэй тэмцэж буй ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж гэж найдаж байна” хэмээв.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө цааш хэлсэн үгэндээ “Тайвань нь 6-р сарын 7-ны өдрийн байдлаар 4 дэхь удаагийн вирусийн халдварын далд үеийг амжилттай давж чадсан ба нийт 56 хоног дараалан Тайваний дотоодод уг халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй амжилт тогтоосон. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл хэрэгт хил хязгаар гэж үгүй. Монгол Улсын засгийн газраас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг цаг алдахгүй, маш үр дүнтэй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул өнөөдрийг хүртэл дотоодод уг өвчний халдвар илрээгүй байгаа ба Монгол орны ард иргэд, Монголд ажиллаж амьдарч буй гадны иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг амжилттай сахин хамгаалж байна.” гэв.  Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүөчин сэтгэлийн талархал илэрхийлэхийн зэрэгцээ Тайвань Монгол хоёр орон харилцан туршлага солилцож, эрүүл мэндийн салбарт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид улам бүр бэхжүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлэв.

1

2