此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Улаанбаатар дахь Тайваний Төлөөлөгчийн газар Т... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Улаанбаатар дахь Тайваний Төлөөлөгчийн газар Тайвань орон мэндэлсний 109 жилийн ойн баярын арга хэмжээг зохион байгуулав

Улаанбаатар дахь Тайваний Төлөөлөгчийн газар нь 10-р сарын 8-ны өдрийн орой Улаанбаатар зочид буудалд энэ жилийн үндэсний баярын ойн арга хэмжээгээ зохион байгуулсан билээ. Уг баярын арга хэмжээнд Монгол Улсын улс төр, бизнес, боловсрол, хэвлэл мэдээлэл болон эмнэлэг, урлаг зэрэг салбаруудын хүндтэй зочид хүрэлцэн ирсэн төдийгүй МУ-д ажиллаж амьдарч буй Тайвань бизнес эрхлэгчид ч мөн адил хүрэлцэн ирсэн билээ. Ийнхүү 200 гаруй хүмүүс цуглан Тайвань орон мэндэлсний 109 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэв.

Энэ жилийн баярын арга хэмжээнд Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих санг төлөөлөн морин хуурч Тайваний үндэсний аяз болох “Хаврын салхийг санагалзахуй” аязаар нээлтийн мэндчилгээ дэвшүүлж хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаасан. Морин хуурч хүүхэд нь Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн авъяас чадвар дээшлүүлэх ангийн гишүүн сурагч юм.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө нь “Тайвань цар тахлын халдвар тархахаас амжилттай урьдчилан сэргийлж байгаа тул дэлхийн олон орны удирдлагын зүгээс Тайвань орныг өндрөөр үнэлэн, сайшааж байна. Иймээс ч Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэнь-ийг Таймс сэтгүүлээс 2020 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг хэмээн нэрлэсэн билээ. Цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед Тайваний ард иргэд хэвийн амьдралын хэв маягаа алдалгүй аж төрж байна. Энэ онд Тайваний эдийн засгийн өсөлт 1.75% -д хүрч, Азийн дөрвөн бар улсыг эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх төлөвтэй байна. Тайваний хичээл зүтгэл олон улсын дэмжлэгийг илүү их хүртсээр байгаа ба АНУ-ын ЭМЯ-ны сайд Алекс Азар, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын тэргүүн Милош Выстрчил, АНУ-ын төрийн департментын нарийн бичгийн дарга Кэйт Крач, Япон улсын ерөнхий сайд асан Мори Ёширо тэргүүтэй хүндтэй зочид Тайваньд айлчилсан. Мөн түүнчлэн энэ оны ДЭМБ-ын ерөнхий ассамблейн цахим хуралдааны үеэр дэлхийн нийт 43 улс орон Тайванийг ДЭМБ-ын ерөнхий ассамблейд оролцохыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

55

Үүнээс гадна Тайвань Монгол хоёр орон цар тахлын эсрэг өндөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлж буй нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хамтын ажиллагааг сайжруулахын тулд Тайваний Засгийн Газраас МУ-д 5,000 ширхэг тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцас болон 20,000 ширхэг халдвар хамгааллын хувцас, мөн 200,000 ширхэг эмнэлгийн зориулалтын амны хаалт хандивлаж, “Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна” /Taiwan Can Help, Taiwan is Helping/ гэдгээ батлан харууллаа. МУ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гаргасан амжилтыг Тайваний Засгийн Газрын зүгээс өндрөөр үнэлж, шинэ төрлийн коронавирусийн эрсдэл багатай улс орнуудын жагсаалтанд багтааж, МУ-ын бизнес эрхлэгчид, оюутан залуусыг өөрийн орны хилээр нэвтрүүлж байгаа билээ. Бизнес эрхлэгчид Тайваньруу зорьчсон тохиолдолд ердөө 5 өдөр тусгаарлагдах шаардлагатай. Иймд Монгол бизнес эрхлэгчид, оюутан залуусыг энэхүү завшааныг ашиглахыг уриалъя. Цар тахал дууссаны дараа хоёр орны бүхий л салбарууд дахь хамтын ажиллагаа улам илүү батжина гэдэгт найдаж байна” хэмээн санал бодлоо хуваалцлаа.

Энэ жилийн баярын арга хэмжээний үеэр зураач Б.Бямбааг тусгайлан урьсан. Зураач Бямбаа нь Тайваний үндэсний “Тайнан урлагийн их сургууль”-г магистрын зэргээр сурч төгссөн бөгөөд түүний Тайваньд байхдаа зурсан уран бүтээлүүдийг “Миний Тайваньд сурсан урлаг” хэмээх нэрийн дор уг арга хэмжээний нэг хэсэг болгон хүрэлцэн ирсэн зочдод танилцуулав. Ингэснээр Монгол залуусыг Тайваньд дээд боловсрол эзэмшин, эрдмийн зэрэг өвөртлөхийг уриалав. Тайвань жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн сургалт хөтөлбөр болон боловсролд чухал анхаарал хандуулдгийг илтгэн харуулахын тулд төлөөлөгчийн газрын зүгээс "Азийн охидын шагнал" -ын эзэн Базарын Оюунбилэгийг урьж оролцуулснаар Монгол охид эмэгтэйчүүдийг өөрийн хүсэл зорилгын төлөө тууштай тэмцэх ёстой гэдгийг уриалав.