Тус сургуулийн захирал нь Монгол Тайваний боловсролын төвийн даргын үүргийг давхар гүйцэтгэдэг бөгөөд 6-р сарын 30-ны өдөр төлөөлөгчийн газарт хүрэлцэн ирж төлөөлөгч Хуантай уулзан Глобал Удирдагч ДС болон Тайваний их дээд сургуулиудтай хамарч ажиллах хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцлоо.
Отгонбат захирал нь 2008 оноос эхлэн Тайваний Мин Чуаны их сургуультай хамтран Монгол Тайваний боловсролын төвийг байгуулж байсан ба Тайваний 10 гаран их сургуулиудтай хамтран жил бүр Монголоос шилдэг 300 оюутан Тайваньд үндсэн ангид бакалавр болон магистрийн түвшинд тэтгэлэгээр суралцуулан Монгол улсын дээд боловсролын хөгжлийн түвшинг сайжруулах болон үргэлжлүүлэн Тайванийн их сургуулиудтай соёл боловсролын тал дээр хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
Мөн тэрээр хэлэхдээ тус төв нь 8-р сарын сүүл 9-р сарын эхээр Тайванийн их сургуулиуд Улаанбаатарт ирж Тайванийн боловсролын үзэсгэлэнг зохион байгуулдаг ба энэ жил Тайванийн 10 гаран их сургуулийн төлөөлөгчид үзэсгэлэнд ирж Монгол оюутан элсүүлэх аж. Отгонбат захирал цаашид Монгол оюутнуудыг Тайваньд суралцах нөхцөлөөр хангахын тулд Тайваний сургуулиуд Монгол хэлний бэлтгэлийн төв байгуулан Тайваньд суралцах хүсэлтэй оюутан залуучуудыг богино хугацаанд бэлтгэх нь үр дүнтэй юмаа хэмээсэн.
Глобал Удирдагч ДС нь 2005 онд байгуулагдсан ба Монголдоо нэртэй хувийн сургуулиудын нэг бөгөөд маркетинг менежмент, гадаад хэл болон хуулийн салбар сургуулиудтайгаас гадна тус сургууль нь Европын болон бусад улсын нэртэй томоохон сургуулиудтай хамтран ажилладаг байна.