此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний Сувилагчдын нийгэмлэг болон Монголын ... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Тайваний Сувилагчдын нийгэмлэг болон Монголын Сувилагчдын нийгэмлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Тайваний Сувилагчдын нийгэмлэг болон Монголын Сувилагчдын нийгэмлэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга 2022 оны 6-р сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдаж, Тайваний Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Чэнь Жин Мин болон Монголын Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн нар талуудыг төлөөлөн санамж бичигт үсэг зурав. Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Грэйс Ж. Р.Лүө, Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Л. Золзаяа нар энэхүү баярт үйл явдлыг гэрчилж, баяр хүргэж үг хэлсэн төдийгүй Тайваний Гадаад харилцааны яам, Тайваний Эрүүл мэнд, халамжийн яам болон МУ-ын Эрүүл мэндийн яамны албаны төлөөллүүд оролцож, үг хэллээ.

Тайваний Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Чэнь Жин Мин хэлсэн үгэндээ “Монгол Улс бол Тайваний чухал анд нөхөр бөгөөд манай хоёр нийгэмлэг бол Олон улс сувилагчдын нийгэмлэг (ICN)-ийн гишүүн орнууд билээ. Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын бага хурал, семинар, зөвлөгөөн болон бусад сувилахуйн мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх сургалтын хөтөлбөрүүдэд хамрагдах, мэргэжлийн мэдлэг, мэдээлэл хуваалцах, мэдээлэл солилцох, судалгаа, эрдэм шинжилгээний материалуудыг солилцох, сувилахуйн мэргэжлийн үнэлэмжийг нэмэгдүүлэх замаар бодит харилцаа, хамтын ажиллагааг  бэхжүүлэх үр дүнтэй хамтын ажиллагааны сувгийг бий болгох зорилгоор хоёр талын уулзалтуудыг тогтмол зохион байгуулах зэрэг багтана.

Монголын Сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн хэлсэн үгэндээ “Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, хүний нөөц, боловсолн хүчний харилцан солилцоо, сургалт семинарт хамруулах чиглэлээр  улам бүр өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Тайваньчууд удаан хугацааны турш Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг ахиулах чиглэлээр дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэ удаад бид санамж бичигт хамтран гарын үсэг зурсан явдал нь Тайвань Монголын сувилагч мэргэжилтнүүдийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэ чухал ач холбогдолтой юм” гэж онцлов.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж. Р.Лүө хэлсэн үгэндээ “Тайвань Монгол хоёр орон эрүүл мэндийн салбарт ойр нягт хамтран ажиллаж, туршлага харилцан солилцсоор ирсэн. Тайваньчууд өнгөрсөн жилүүдэд Монгол орны 1000 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт семинарт хамруулснаас гадна эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд, халдвар хамгааллын хэрэгсэл Монгол Улсад хандивлаж байсан. Тайваньчууд Монгол Улстай эрүүл мэндийн салбар дахь туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаа бөгөөд хоёр орны сувилагчдын нийгэмлэгүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсанаар Тайвань, Монголын эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, шинэ түвшинд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.