此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Бүгд Найрамдах Хятад Улсын(Тайвань)-ий Гадаад ... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Бүгд Найрамдах Хятад Улсын(Тайвань)-ий Гадаад Харилцааны Сайд Ү Жао Шиэ Монголын мэдээллийн хэрэгсэлд хандан Тайванийг НҮБ-д оролцоход дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.

2023 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган удахгүй болох гэж буйтай холбогдуулан, Бүгд Найрамдах Хятад Улсын(Тайвань)-ий Гадаад Харилцааны Сайд Ү Жао Шиэ нь “Дэлхийн энх тайван болон Тайваний Нэгдсэн Үндэстний Байгууллага дах оролцооны төлөө нэгдэцгээе” буюу「Unite for Peace in the World and Taiwan's Inclusion in the UN」гарчиг бүхий нийтлэлийг Англи хэлээр хэвлэгдэн гардаг “UB POST” сонин, Монгол хэлээр хэвлэгдэн гардаг хамгийн олон уншигчидтай “Өдрийн сонин”,  хамгийн том цахим мэдээллийн хэрэгсэл болох “News MN” вэбсайт дээр нийтэлж, Тайванийг НҮБ-д утга учиртай оролцоход дэмжлэг үзүүлэхийг Монголын нийгэмд хандан уриалав.
Дэлхийн энх тайван болон Тайваний Нэгдсэн Үндэстний Байгууллага дах оролцооны төлөө нэгдэцгээе—Бүгд Найрамдах Хятад Улсын(Тайвань)-ий Гадаад Харилцааны Сайд Ү Жао Шиэ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрэмд “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх” тухай тусгасан байдаг бөгөөд хүйтэн дайн дууссанаас хойш энэхүү зарчмыг баримтлан, дүрэм журамд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалж, дэлхийн амгалан тайван байдлыг хадгалсаар ирсэн.
Дайны нөлөөгөөр үүссэн хүмүүнлэгийн хямрал, эдийн засгийн нөлөөлөл нь даяаршлын эрин үед хямрал зөвхөн өөрийн улсаар хязгаарлагдахгүй гэдгийг дэлхий дахинд сануулж байна. Тиймээс бид дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буй ижил төстэй заналхийлэл өөр хаана ч тохиолдохоос урьдчилан сэргийлэх нь зайлшгүй чухал юм. Ялангуяа ардчилсан Тайвань буюу 23 сая гаруй хүн амтай миний бахархал болсон эх орон маань Хятадын зүгээс үүсгэж буй асар их сорилттой тулгарсаар байна.
Хэдэн арван жилийн турш Тайваний ард түмэн Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалсаар ирсэн. Тайваний хоолойд энх тайван, тогтвортой байдлыг хадгалах явдал нь талуудын ашиг сонирхолд нийцнэ. Өдөр бүр дэлхийн чингэлэг тээврийн бараг тал орчим хувь нь Тайваний хоолойгоор дамжин өнгөрдөг төдийгүй Тайвань дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна дэлхийн хэрэгцээт хагас дамжуулагчийн ихэнх хувийг үйлдвэрлэдэг.
Олон улсын хоёр болон олон талт форумын зүгээс гаргасан мэдэгдэлд Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлын дэлхийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсээр байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага бол дэлхий нийтийн яриа хэлэлцээний хамгийн шилдэг платформ бөгөөд НҮБ-ын албан тушаалтнууд өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нийтлэг шийдэл, эв нэгдэл, хүлээцтэй байхыг байнга уриалдаг. Тайваньд эдгээр хүчин чармайлтад оролцох хүсэл, боломж аль аль нь бий.
Гэвч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг Хятад Улс буруу ташаа тайлбарласны улмаас Тайвань НҮБ-аас гадна орхигдон үлдсээр байна. Уг тогтоолд Тайванийг БНХАУ-ын нэг хэсэг гэж тунхагладаггүй, мөн БНХАУ-д Тайваний ард түмнийг НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудад төлөөлөх эрхийг олгоогүй байдаг. Харин ч эсрэгээрээ уг тогтоол нь гишүүн улс болох “Хятад Улс”-ыг хэн төлөөлөхийг л тодорхойлдог. Энэ нь 1971 онд тогтоол батлагдан гарахад олон улсын хамтын нийгэмлэг болон Хятад Улс хүлээн зөвшөөрсөн бодит баримт юм. Хятадын буруу ташаа тайлбар нь НҮБ-ын дүрэмд заасан үндсэн зарчимтай зөрчилдөж байгаа тул засаж залруулах нь зүйтэй юм.
Дэлхий дахинд тулгарч буй олон томоохон сорилтуудыг харгалзан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дахин идэвхжүүлье” буюу “Rebuilding trust and reigniting global solidarity” сэдэв нь цаг үеэ олсон чухал асуудал юм. Тухайлбал НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд” (SDGs) нь энх тайван, хөгжил цэцэглэлтэд хүрэх нийтлэг зураг төсөл боловч хамгийн сүүлийн үеийн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын тайлангаас харахад ТХЗ-ын зорилтуудын дөнгөж 12% нь сайн хэрэгжиж, 50% нь хоцрогдсон ба 30 гаруй хувь нь зогсонги байдалд орсон эсвэл ухарсан үзүүлэлттэй байна.
Дэлхий дахинд тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх хялбар арга байхгүй ч яриа хэлэлцээ нь эхний чухал алхам юм. Нэгдсэн Үндэстний Байгууллага үнэхээр дэлхий нийтийн байгууллага болохын хувьд энэ замыг удирдан чиглүүлэх ёстой. Бид НҮБ-д хандан “Хэнийг ч орхигдуулахгүй байх” хэмээх зарчмаа баримталж, Тайванийг НҮБ-ын тогтолцоонд оролцуулахыг зөвшөөрч, дэлхий дахины хамтын ажиллагааг шаардаж буй асуудлуудын хэлэлцүүлгээс гадуур Тайванийг үлдээхгүй байхыг уриалж байна. НҮБ-ын зүгээс Тайваний ард иргэд болон сэтгүүлчийг холбогдох уулзалтад оролцож, сурвалжилга мэдээлэл хийхийг зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах уулзалт, механизм дах Тайваний утга учиртай оролцоог дэмжих нь сайн эхлэл болж чадах билээ.
Тайваньд НҮБ-ын тогтолцоонд утга учиртай оролцохыг зөвшөөрснөөр дэлхий дахинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болохын зэрэгцээ ирээдүйд дэлхий дахинаа аюул заналхийлэл учрах үед Нэгдсэн Үндэстний Байгууллага эвлэлдэн нэгдэж, дэлхийн энх тайвныг хамгаалах шийдвэр гаргах болно. Эв нэгдэл бол хүч чадал бөгөөд одоо энэхүү үнэнийг хэрэгжүүлж, Тайванийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.

UB Post

 

Daily news