此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваний Боловсролын Яамны 2024 оны тэтгэлгийн... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Тайваний Боловсролын Яамны 2024 оны тэтгэлгийн сонгон шалгаруулалтын журам(2024台灣獎學金)

Тайваний Боловсролын Яамны 2024 оны тэтгэлгийн

сонгон шалгаруулалтын журам

Монголчуудын Тайваний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хоёр талын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас 13 монгол оюутан залууст тэтгэлэг олгохоор боллоо.

  • Тэтгэлгийн тухай:

Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах Монгол оюутнуудыг урамшуулахын тулд тэтгэлэг авсан оюутан бүрд дараах байдлаар тэтгэлэг олгоно.

  1. Сургалтын төлбөр ба бусад зардал: Тэтгэлэгт хамрагдах оюутнуудын сургалтын төлбөр болон бусад зардлын дээд хязгаар нь 40,000 Тайвань доллар/цаашид NTD гэх/ (ойролцоогоор 1,300 ам. доллар) байх ба тус тэтгэлгийн хэмжээг Тайваний засгийн газраас олгох бөгөөд хэрэв 40,000 NTD-оос хэтэрсэн, нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд мөн зуучлалын байгууллагуудын зуучлалын зардал, судалгааны ажлын зардал, даатгал, байр, интернэтийн төлбөр зэргийг оюутан өөрөө төлнө.
  2. Амьжиргааны зардал: Тайваний Засгийн Газраас бакалаврын оюутанд сар бүр 15,000 NTD (ойролцоогоор 490 ам. доллар), магистр, докторын оюутнуудад сар бүр 20,000 NTD (ойролцоогоор 660 ам. доллар) тэтгэлэг олгоно.
  • Тэтгэлгийн хугацаа:
  1. Бүх түвшний суралцах хугацаа нь хязгаартай байх ба бакалаврт 4 жил, магистрт 2 жил, докторт 4 жилийн хугацаанд тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд тэтгэлэгт хамрагдсан нийт хугацаа 5 жилээс хэтэрч болохгүй.
  2. Тэтгэлэг нь жил бүрийн 9-р сарын 1-ний өдрөөс дараа жилийн 8-р сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд тухайн сургуулийн бүртгэлийн хугацаанд бүртгэлээ хийлгэсэн байх шаардлагатай ба заасан хугацаанд бүртгэл хийлгээгүй болон сургуульдаа тэнцээгүй тохиолдолд тэтгэлэг олгохгүй.
  3. Амьжиргааны зардал олгох хугацаа нь оюутан сургуульд элсэн орсон сараас тэтгэлэг дуусах хугацаа, сургуулиа төгсөх, сургуулиас хасагдах, сурахаа болих, тэтгэлэг цуцлах хүртэл олгогдоно.
  • Тэтгэлэгт тавигдах шаардлага:
  1. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, онц сайн дүнтэй, сахилга бат сайтай байх.
  2. Доорх нөхцөлд бүртгүүлэх боломжгүй:
  • Цагаач иргэн эсвэл Тайваний иргэн
  • Тайваний их дээд сургуульд элссэн, суралцаж буй болон бусад төрлийн тэтгэлэгт хамрагдсан оюутан хамрагдахгүй, гэхдээ төгсөх ангийн оюутан эрдмийн зэрэг ахиулан суралцахаар хүсэлт гаргаж буй тохиолдолд энэ заалтад хамаарагдахгүй.
  • Хүсэлт гаргагч нь өмнө нь Тайваньд боловсролын ижил зэргээр суралцаж байсан оюутан.
  • Тайваний их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургууль хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар солилцоогоор суралцаж байсан хос эрдэмийн зэрэгтэй (хос дипломтой) оюутан.
  • Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюутны нийт тэтгэлэг авсан хугацаа нь таван жилээс хэтэрсэн.
  • Өмнө нь тус тэтгэлэгт хөтөлбөрт эсвэл Тайваний Боловсролын Яамны Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад тэтгэлэг авах эрхээ хасуулсан оюутан.
  • Тайваньд суралцах хугацаандаа Тайваний засгийн газар болон сургуулийн тэтгэлэгт давхар хамрагдах боломжгүй. Гэхдээ уг тэтгэлэгт хамрагдсан боловч тэтгэлгийн хэмжээ сургалтын төлбөрт хүрэлцэхгүйн улмаас сургуулиас сурагчид нэмэлт тэтгэмж олгох тохиолдолд тус заалт хамаарахгүй.
  1. Тайваний тэтгэлэгт хүсэлт гаргагч нь суралцах сургуулийнхаа журмын дагуу бүртгэлээ хугацаанд нь хийлгэсэн байх шаардлагатай.
  • Бүрдүүлэх материал:
    1. Тайваньд суралцах тэтгэлгийн өргөдлийн маягт болон амлалтын бичиг
  • Өргөдлийн маягт: Өргөдлийн маягтыг татаж аваад компьютер дээр бөглөөд (үсгийн фонт: Times New Roman), хэвлэж гаргаад, гарын үсгээ зурж, эх хувийг тус Төлөөлөгчийн Газарт авч ирж өгнө. Өргөдлийн маягтыг хавсралтаас үзнэ үү.
  • Амлалтын бичиг: Тус амлалтын бичгийг мөн хавсралтаас үзнэ үү.
    1. Монгол Улсын гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
    2. Монгол Улсын Боловсролын Яамнаас олгосон боловсролын гэрчилгээ болон дүнгийн жагсаалтын хамт

Гэрчилгээ болон дүнгийн жагсаалтыг баталгаат орчуулгын газраар англи хэл дээр орчуулуулан, Тайваний төлөөлөгчийн газраар баталгаажуулсан хуулбар болон эх хувийг хавсаргана. Хуулбарыг эх хувьтай тулгаж, шалгасны дараа эх хувийг буцааж өгнө.

  1. Тайваний их, дээд сургуулиас ирүүлсэн урилгын хуулбар

Жич: Сургуулиас өөрийн чинь өргөдлийн маягтыг хүлээн авсныг баталгаажуулсан тухайн сургуулиас ирүүлсэн хариу и-мэйл байж болно.

  1. Тэтгэлэг хүсэгчийн хэлний түвшинг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Хятад хэлээр суралцах бол:

Өргөдөл гаргагч нь Тайваний Боловсролын Яамнаас зохион байгуулдаг Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын Level 3 (TOCFL) ба түүнээс дээш түвшин тогтоох шалгалтын онооны эх хувь болон хуулбарыг, эсвэл Хятад хэлний түвшин тогтоох шалгалт болох HSK 5 ба түүнээс дээш зэргийн онооны эх хувь болон хуулбар. Эх хувийг хуулбартай тулгаж, шалгасны дараа буцаан өгнө.

Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд тухайн оюутан Тайваньд суралцах эхний семестрийн хугацаанд өөрийн зардлаар TOCFL шалгалтыг өгч, дүнгийн хуудас эсвэл шалгалтад тэнцсэн гэрчилгээг сургуульдаа өгөх ёстой. Хэрэв шалгалтанд тэнцээгүй тохиолдолд Тайваний тэтгэлэг хүчингүй болно.

  • Англи хэлээр суралцах бол:

Цөм хөтөлбөр нь Англи хэл дээр сургалцах оюутны хувьд өргөдөл гаргагчийн сонгосон сургууль болон сонгосон мэргэжил нь Тайваний Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн Англи хэл дээр үзэх хичээлийн хөтөлбөрт байх ёстой. Хэрэв таны хүсэлт гаргаж буй сургууль нь Боловсролын Яамнаас хүлээн зөвшөөрөгдсөн англи хэл дээр сурах хөтөлбөрт багтаагүй бол өргөдөл гаргагч нь өөрийн сурахаар сонгосон сургуулиас "Цөм хөтөлбөр нь англи хэл дээр үзнэ"  гэсэн батлах баримт бичгийг Тус Төлөөлөгчийн газарт авч ирж өгнө. Дараа нь тус Төлөөлөгчийн Газар Боловсролын Яамнаас баталгаажсан эсэхийг шалгасны дараа өргөдөл гаргагчийн материалыг хүлээн авна.

Дараах журмын дагуу хэлний онооны эх хувь болон хуулбарыг ирүүлнэ. Эх хувийг хуулбартай тулгаж, шалгасны дараа буцаан өгнө. Хэлний оноо нь CEFER B2 буюу түүнээс дээш байх ёстой. Зөвшөөрөгдсөн хэлний оноонд: TOEFL (IBT 72 ба түүнээс дээш, эсвэл ITP 543 оноо ба түүнээс дээш), IELTS ( 5.5 ба түүнээс дээш), TOEIC (785 ба түүнээс дээш) байна.

  1. Сургуулийн захирал болон хичээл заадаг багш эсвэл анги удирдсан багшийн 2 хувь тодорхойлолт. Тодорхойлолт дээр холбоо барих хаяг болон гарын үсэг заавал зурагдсан байна. Тодорхойлолтын эх хувийг хүлээн авна. Хуулбарыг хүлээн авахгүй.
  • Материал хүлээн авах газар:

Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Урд цагаан, Тайваний төв 3 давхарт

3F, Taiwan Center, No.38 Tourist Street, Ulaanbaatar-13, Mongolia

Tel:976-11-322735

Өргөдөл гаргагч эсвэл хамаатан садан нь тус Төлөөлөгчийн Газарт заавал өөрийн биеэр ирж материалаа өгөх ёстой бөгөөд гадаадад суралцаж буй оюутны зуучлалын байгууллага болон шуудангаар ирүүлсэн материалыг хүлээн авахгүй.

  • Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 5-р сарын 31-ний 12:00 цаг хүртэл. Ажлын өдрүүдэд 9:00-12:00 цагийн хооронд тэтгэлгийн материал хүлээн авна.
  • Ярилцлагад орох хугацаа: 2024 оны 6-р сар (Материал бүрдүүлэлт болон тэтгэлгийн шаардлага хангасан хүсэлт гаргагчийг ярилцлагад дуудна.)
  • Урьдчилсан байдлаар тэтгэлэгт тэнцсэн оюутан 2024 оны 6-р сарын 30-ний өдрөөс өмнө Тайваний их, дээд сургуулиас тухайн оюутныг элсүүлсэн талаарх хариугаа хүлээн авсан байх ба Тайваний их, дээд сургуулийн урилгын хуулбараа тус Төлөөлөгчийн газар хүлээлгэн өгснөөр тэтгэлэг авах эрх баталгаажих болно.
  • Тус Төлөөлөгчийн газар нь 2024 оны 7-р сарын дундуур тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүс рүү холбоо барьж мэдэгдэнэ.
  • Хавсралт:Download here : https://taiwanscholarship.moe.gov.tw/web/pages.aspx?p=7

Application form - MOE Taiwan Scholarship(台獎申請表)

2024 Agreement for Taiwan Scholarship台獎承諾書

20240321 MOE scholarship EN course list 2024台獎全英文學程清單

20240227Discounts for MOE Taiwan scholarship學費減免清單

2024016 台灣獎學金公告Тайваний Боловсролын Яамны 2024 оны тэтгэлгийн

2024年教育部臺灣獎學金遴選辦法公告

為增進蒙古人民對臺灣之瞭解,促進雙邊教育交流,中華民國(臺灣)教育部2024學年提供蒙古學生13名在臺就讀獎學金。

  • 獎學金待遇:

為獎勵優秀蒙古國學生赴臺攻讀學士、碩士或博士學位,提供每名受獎生待遇如下:

一、學費及雜費:受獎生學費及雜費上限為新臺幣40,000元(約1,300美元),由我國政府核實補助,超過新臺幣40,000元者,不足部分由受獎生自行繳交予就讀學校;雜費不包括代收代辦費、論文指導費、保險、住宿及網路使用費等相關費用,該等費用由受獎生自行負擔。

二、生活補助費:我國政府補助大學生每月新臺幣15,000元 (約490美元);碩士及博士生每月新臺幣20,000元 (約660美元)。

  • 獎學金期限:

一、各級學位最長受獎期限,大學部4年、碩士班2年、博士班4年。但每名受獎生受領本獎學金總期限累計不得超過5年。

二、獎學金年度受獎期間,自每年9月1日起至次年8月31日止。受獎生應按時抵校註冊,未能於規定期限赴臺就學者,視同放棄受獎資格,不得保留至下年度。

三、生活補助費核給期限,自受獎生實際就學當月起至受獎期限屆滿、畢業、休學、退學或獎學金遭註銷為止。

  • 申請資格如下:

一、具高級中等以上學校畢業學歷,學業成績優良,品行端正。

二、有下列情形者,不得申請:

(一)具僑生身分或中華民國國籍。

(二)已保留國內大學校院學籍或已在臺註冊入學就讀國內大學校院者。但申請下一階段學位獎學金之應屆畢業生,不在此限。

(三)曾在臺就讀擬申請之同一級學位課程。

(四)在臺就學期間為我各大學校院依據與外國學校簽訂學術合作協議所招收之交換學生或雙(聯)學位生。

(五)受領本計畫各級學位課程獎學金總期限超過5年。

(六)曾被註銷本獎學金或教育部華語文獎學金受獎資格。

(七)在臺就學期間同時受領我政府機關(構)或學校所設置之獎補助金,其不包括由就讀學校配合本項獎學金執行計畫,於超過本獎學金補助學雜費上限金額時,所提供受獎生學雜費部分補助款。

三、申請人應於各校規定申請期限內,自行向大學校院申請入學。

  • 申請應備文件:

一、台獎申請表及承諾書

(一)申請表:請下載表格以電腦打字(font: Times New Roman)填寫後列印簽名,並繳交正本至本處櫃台。

(二)台灣獎學金承諾書:請詳本文附件。

二、蒙古國護照或身分證影本

三、最高學歷證明及成績單影本

蒙文版之學歷及成績單,應附經認證之英文譯本。學歷為非蒙古國者,應檢附經我國駐外館處驗證之正本及影本。正本驗畢退還。

四、已向我國相關大學校院申請入學之證明文件影本

如:學校入學申請收件之確認電郵。

五、語文能力鑑定

()申請就讀非全英語學程者

申請者需繳交通過臺灣教育部主辦之華語文能力測驗(TOCFL) Level 3以上證書正本及影本,或HSK 5 級以上證書正本及影本報名。正本驗後退還。

惟倘經錄取臺灣獎學金後,受獎者應於抵臺就讀第一學期內,自費並自行報考並取得通過測驗之TOCFL成績單,並繳交予所就讀之學校,未能通過測驗將取消臺灣獎學金之受獎資格。

()申請就讀全英語學程者

申請就讀全英語學程者,擬申請就讀校系所及學位應為教育部所認可之全英語學程參考名單內之系所,方可受理申請者報名。倘申請的學校非教育部所認可的英語學程,申請人必須向所擬就讀的大學取得「全英語」學程證明文件提交本處,並由本處向我國教育部查證確實認可後,方可受理申請者報名。

語言成績請依據以下規定提供正本及影本,正本驗畢退還。語言成績須達到CEFER B2 以上等級,可受理之語言成績包括:托福TOFEL(IBT 72分以上,或ITP 543分以上)、英國雅思(IELTS 5.5以上)、TOEIC (785分以上)。

六、所畢業學校之校長、教授或導師親簽推薦信二封,推薦人須有聯絡方式並親自簽名,不受理影本。

  • 收件處:

駐烏蘭巴托臺北貿易經濟代表處

3F, Taiwan Center, No.38 Tourist Street, Ulaanbaatar-13, Mongolia

Tel:976-11-322735

申請人或親屬親自至本處櫃台遞件,不接受留學代辦遞件或郵寄遞件。

  • 收件時間:即日起至2024531日中午12點前,平日收件時間為9:00-12:00
  • 面試日期: 20246(書面審查符合資格之申請人,面試時間將另行通知)。
  • 候選人應於2023630日前將所擬入學之大學院校正式入學許可影本送交本處,以確定受獎資格。
  • 本處預定於20247月中旬以前公告正取候選人名單。
  • 附件:

Application form - MOE Taiwan Scholarship(台獎申請表).pdf

Application form - MOE Taiwan Scholarship(台獎申請表).odt

2024 Agreement for Taiwan Scholarship台獎承諾書

2024台獎全英文學程清單20240321 MOE scholarship EN course list A

202024台獎學費減免清單20240321Discounts for MOE Taiwan scholarshipA