Тайванийн Санхүүжилтийн зээлийн танилцуулга

輸出銀LOGO

Тайванийн Экспорт импортын банкны зээлийн шугамын

тухай танилцуулга

Тайванийн Засгийн газраас Тайвань Монголын худалдаа эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэхийн тулд Тайванийн Эскпорт, импортын банкнаас МУ-ын арилжааны 5 банкаар дамжуулан, нийт 19 сая ам. долларын үнийн дүнтэй санхүүжилтийн зээлийг олгохоор болсон.

МУ-ын аж ахуйн нэгж, компаниуд Тайванийн экспортлогчдоос /Үйлдвэрлэгч Тайваньд захиалга хүлээн авсан хэдий ч Тайванийн хилээс гадуур хийгдэж буй бараа бүтээгдэхүүний экспортыг ч уг зээлийн санхүүжилтэнд хамруулах боломжтой/ бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд дээр дурьдсан арилжааны 5 банкаар дамжуулан уг санхүүжилтийн зээлэнд хамрагдаж болох юм. Тайванийн Эксим банкны санхүүжилтийн зээлэнд МУ-ын Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк зэрэг банкуудаар дамжуулан, Тайваньтай хийх худалдан авалтаа 100℅ хүртэлхи үнийн дүнгээр санхүүжүүлэх зээлийн хүсэлтийг гаргах боломжтой юм. Дээр дурьдсан арилжааны банкуудтай холбоо барих мэдээллийг “Санхүүжилтийн зээл олгож буй МУ-ын арилжааны 5 банк” хэсгээс авна уу. Тайвань Монголын аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү санхүүжилтийн зээлийн тухай холбогдох мэдээллийг ашиглах болон цааш түгээхийг уриалж байна.

Татах:

Эксим банкны зээл

Санхүүжилтийн зээлийн тухай Англи хэл дээрхи танилцуулга

Асуулт хариулт