此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Монгол Тайваний харилцаа, хамтын ажиллагаа - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 :::
:::

Монгол Тайваний харилцаа, хамтын ажиллагаа

ТайваньМонголхоёрорныхарилцаа, хамтын ажиллагааны тухай тойм мэдээлэл

2021 оны 12-р сарын 23-ны өдөр

Тайвань тэртээх 2002 онд Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрыг МУ-д байгуулсанаас хойш өнгөрсөн 18 жилийн туршид Тайвань Монголын ард иргэд хоорондын харилцан ойлголцол улам бүр гүнзгийрч, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөн цар хүрээг хамран өргөжин хөгжиж, ойртон нягтарч байна. Тайвань Монгол хоёр орон нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, ардчилал, эрх чөлөө, энх тайвныг эрхэмлэн дээлдэг орнууд билээ. Талууд хэдийгээр албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй ч энэ нь хоёр орны ард иргэд, нийгмийн бүхий л салбарын төлөөллүүд ажил хэрэгч, харилцан хөнгөлөлттэй, бүтээлчээр хамтран ажиллахад саад тотгор учруулахгүй байгаа болно. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байгаа ба хамтын ажиллагаанд хүрээнд гарсан бодит үр дүн, тайлан мэдээллийг доор дурьдав.

Нэг. Эрүүл мэнд   

1/ Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт, семинар:Тайвань 2003 оноос эхлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулсаар ирсэн бөгөөд 2021 оны сүүлийн байдлаар Монгол орны 1,000 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн урт болон богино хугацааны сургалтанд хамрагдсан байна. Тухайлбал Тайваний Их Сургуулийн эмнэлэг өнгөрсөн 10 жилийн хугацаанд улсын 6 эмнэлэгтэй хамтран “Hope” төслийг хэрэгжүүлж, үргүйдэл, зүрх судасны өвчин, хавдар зэрэг зонхилон тохиолддог өвчний эмчилгээ оношилгооны чадавхийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилласан. Тайваний Чан Гэн эмнэлэг, Нордхоффын сан зэрэг байгууллага нь МУ-ын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллаж, 2010 оноос эхлэн уруул тагнайн сэтэрхий нөхөх эмчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлж, Монгол орны уруул тагнайн сэтэрхий нөхөх эмчилгээний багийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн.

2/ Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм бэлдмэл хандивласан тухай: МУ-ын бүх шатны эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүднээсТайвань нь сүүлийн арав гаруй жилийн турш олон тооны эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын томоохон эмнэлгүүд болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд хандивлаж байсан. Тухайлбал сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсад суугаа Тайваний төлөөлөгчийн газар нь Баян-Өлгий, Булган, Өвөрхангай, Хэнтий, Увс, Хөвсгөл, Дархан, Орхон, Ховд зэрэг аймгууд болон Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүдэд нийт 300 ширхэг эмнэлгийн ор хандивласан. Нийт 6ш шинэ диализийн аппаратыг дагалдах хэрэгслийн хамт Увс, Ховд, Завхан зэрэг алслагдсан баруун бүсийн 3 аймагт тус бүр 2-ыг хандивласан. Мөнтүүнчлэн урьд нь ашиглагдаж байсан диализийн аппарат,  мэдээгүйжүүлэлтийн аппарат, цусны даралт хэмжигч, автоклав, мэс заслын ор, төрөхийн ор зэргийг Өмнөговь, Увс, Улсын гуравдугаар төв эмнэлэг зэрэг эмнэлгүүдэд хандивлаж байсан. 2019 онд улсын төвийн нэгдүгээр шатлалын гурван эмнэлэгт олон тооны мэс заслын багаж хэрэгсэл хандивласан.

3/ Эмнэлгийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийсэн байдал: Тайваний Эрүүл мэндийн яамны харьяа Тайпэй хотын эмнэлэг, Жанжи эмнэлэг, Тай Ань эмнэлэг, Чан Гэн эмнэлэг, Сю Чуан эмнэлэг, Фү Жи сан, Нордхоффын сан, Тайваний Олон улсын ротари клуб, Ци Жи сан, Лу Жу Хүй нийгэмлэг ба бусад эмнэлгийн байгууллагууд, сайн санааны байгууллага, төрийн бус байгууллагууд,

мэргэжлийн эмч нарын холбоод, БНХУ-ын Шүдний эмч нарын  холбоо зэрэг байгууллагуудаас илгээсэн эмч нарын баг сүүлийн жилүүдэд Монголд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо үзүүлэх ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал 2017, 2018 онуудад Тайвань эмч нарын баг жилддунджаар 7,000 гаруй монголчуудад эмнэлгийн үзлэг оношилгооны үйлчилгээ үзүүлсэн байна.

Хоёр. Бага орлоготой өрхүүд ба нийгмийн халамж үйлчилгээ:

1/Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан: Туссан 2004 онд Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Монгол улсын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур өрх айлын хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Бага орлоготой өрх айлуудад мөнгөн болон эд материалын бодит тусламж үзүүлэхээс гадна тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх үүднээс өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь туслах чадвар олгох төрөл бүрийн сургалт явуулах, шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл 21,000 орчим бага орлоготой өрх айлын хүүхдэд тусламж үзүүлсэн ба сар бүр тогтмол амжиргааны мөнгөн тусламж өгөхийн сацуу оюутны тэтгэлэг олгож тэдний ирээдүй боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.  Тус сан нь өөрийнгэр хотхон бусад тусламж нэн шаардлагатай байгаа газруудад ундны усны чанарыг сайжруулах зорилгоор худаг барьж байгуулах төсөл хэрэгжүүлдэг бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 29 гаруй худаг барьж байуулжээ.

2/ Тайваниас МУ-д суугаа төлөөлөгчийн газар /2016 оноос 2018 оны хооронд/:Тус төлөөлөгчийн газар нь 2002 онд байгуулагдсанаас хойш Монголын нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжийг идэвхтэй үзүүлж ирсэн бөгөөд сүүлийн гурван жилд хийсэн ажлуудыг жишээ болгон дурьдав.

1.Монголын хараагүйчүүдийн нэгдсэн холбоо (MNFB)-нд баррель үсгийн хэвлэгч төхөөрөмж хандивласан.

2.Улаанбаатар хотын тусгай хэрэгцээт боловсрол олгох 116 сургуулийн лингафоны танхимд шаардлагатай төхөөрөмжийгхандивласан

3.Монголын үндэсний музейд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан явган хүний зам, бие засах газар засаж тохижуулахад дэмжлэг үзүүлсэн.

4.Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн гэр хотхон дахь айл өрхүүд, Өвөрхангай аймаг, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн гэр цэцэрлэгүүдэд түлэгдэлтээс хамгаалах хэрэгсэл хандивласан.

5.Монгол улсын холбогдох төрийн бус байгууллагатай хамтран Завхан, Архангай, Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгийн сумдуудад сувилагчийн пост байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байсан.

3/Пү Сиэнь боловсролын сан: Тус сан нь 2017 оноос 2021 он хүртэлх гурван жилийн хугацаанд нийт 1,000 тэргэнцэрийг Монголын Хөгжлийн бэрхшээлэй хөгжлийн үндэсний газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Хөвсгөл, Дархан, Орхон аймагт хандивласан болно.

Гурав. Боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа:

1/Тайваний Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр: Тайваний засгийн газраас жил бүр 10 гаруй оюутангэрдмийн зэрэг олгох сургалтанд хамруулж, засгийн газрын тэтгэлэголгодог. Мөн төрийн албан хаагч болон оюутан залуус нийт 10 хүнд Тайваньд Хятад хэл суралцах тэтгэлэг олгодог. Үүнээс гадна 10 гаруй мэргэжлээр богино хугацааны сургалт семинар зохион байгуулж,холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчдыг Тайваньд сургаж, бусад орны сургалтанд оролцогч нартай туршлага солилцох боломж олгодог.

2/Улсын болон хувийн их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр: Тайванийн Боловсролын яам нь 2007 онд Улаанбаатар хотод Тайваний боловсролын төвийг байгуулж, хоёр талын боловсролын салбар дахь хамтын ажиллагаанд хөгжүүлэх болсон. 2008 оноос тус байгууллага “Тайваний боловсролын үзэсгэлэн”-г зохион байгуулах болсон бөгөөд Тайваний улсын болон хувийн хэвшилийн сургуулиуд тус үзэсгэлэнд оролцож төрөл бүрийн хэлбэрийн тэтгэлгийг залууст санал болгох болсон ба жилд дунджаар 500 гаруй Монгол оюутан залуус  ямар нэгэн төрлийн тэтгэлэгт хамрагдаж байна.Тайваний боловсролын төви нь жил бүр Тайваниас Хятад хэлний багш урьж ирүүлэн, дотоодын томоохон их дээд сургуулиуд эсвэл гадаад хэлний сургалтын байгууллагуудад багшлуулдаг бөгөөд

Тайваниас ирсэн багш нар уламжлалт Хятад хэлийг заадаг тул сүүлийн үед  Монголд уламжлалт Хятад хэлийг сурах үзэгдэл нь улам бүр түгээмэл болж байна.

Дөрөв.Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаа:  Тайваний Шинжлэх, ухаан технологийн яам болон МУ-ын БСШУСЯ-ны харьяа Шинжлэх ухаан технологийн сан нь 2007 ондШинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, жил бүр талуудын эрдэмтэн судлаачид хамтран төсөл хэрэгжүүлэх болсон ба өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд маш олонсалбарыг хамарсан 30 гаруй төсөл, судалгааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Судалгааны ажлын сэдвүүдийн хамрах хүрээ нь малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, микробиологийн судалгаа, Хятадын уламжлалт анагаах ухаан болон Монголын уламжлалт анагаах ухааны харьцуулсан судалгаа, соёлын өв хамгаалалд технологийн дэвшилийг шинэлэг байдлаар ашиглах, зүрх судасны суулгац хийх зэргийг багтаасан болно.

Тав.Түүхийн судалгаа болон хамтын ажиллагаа:

1/ МУ-ын Шинжлэх ухааны академи болон Тайваний Үндэсний Хааны ордон музей:Талууд 2017 оны 7-р сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд МУ-ын Шинжлэх ухааны академиас өөрийн судлаачийгТайваний Үндэсний Хааны ордон музейруу илгээж, Монголын түүхийн талаар судалгаа хийлгэж,судалгааны үр дүнг каталоги болгон хэвлүүлэхээр төлөвлөж байна.

2/ Монголын Үндэсний номын сан болон Тайваний Төв номын сан: Талууд 2006 ондхамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд 2019 онд Улаанбаатар хотноо Монголын эзэнт гүрний үеийн бичгийн дурсгалуудаар хамтарсан үзэсгэлэн гаргасан.

3/ Монголын үндэсний музей болон Тайваний Үндэсний Хааны ордон музей:Талууд Монголын үндэсний музейд Тайваний Үндэсний Хааны ордон музейд хадгалагдаж буй Монголын түүхийн дурсгал олдворуудаар дижитал үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

4/Буддыншашныхолбогдолтойхамтарсанүзэсгэлэн: ТайванийҮндэснийХааныордонмузей, Тайваний Соёлыняамныхарьяа Монгол Төвөдийнсоёлынтөв, Богдхааныордонмузейхамтран Тайваний Тайпэйхотнообуддыншашныдөрвөниххутагтхувилгаанүзэсгэлэнгхамтранзохионбайгуулахаартөлөвлөжбайна.

5/ Тайваниас МУ-д суугаа төлөөлөгчийн газар болон МУ-ын Олон улсын харилцааны хүрээлэн: Тайваниас МУ-д суугаа төлөөлөгчийн газар 2017 онд “Хятадын 24 албан түүх” болон “Шинэ Юань улсын түүх”, “Хятады ойрын үеийн түүх” зэрэг бүтээлүүдийг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд сан хөмрөг баяжуулах, судалгааны чадавхийг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс хандивлаж байсан.