此網頁需要支援 JavaScript 才能正確運行,請先至你的瀏覽器設定中開啟 JavaScript。

This webpage requires JavaScript to function properly. Please enable JavaScript in your browser settings.

Cette page web nécessite JavaScript pour fonctionner correctement. Veuillez activer JavaScript dans les paramètres de votre navigateur.

Esta página web requiere JavaScript para funcionar correctamente. Por favor, habilite JavaScript en la configuración de su navegador.

Diese Webseite benötigt JavaScript, um ordnungsgemäß zu funktionieren. Bitte aktivieren Sie JavaScript in Ihren Browser-Einstellungen.

Для корректной работы этой веб-страницы требуется поддержка JavaScript. Пожалуйста, включите JavaScript в настройках вашего браузера.

このウェブページを正常に動作するにはJavaScriptが必要です。ブラウザの設定でJavaScriptを有効にしてください。

이 웹 페이지는 올바르게 작동하려면 JavaScript가 필요합니다. 브라우저 설정에서 JavaScript를 활성화하십시오.

Tato webová stránka vyžaduje pro svůj správný chod podporu JavaScriptu. Prosím, povolte JavaScript v nastavení vašeho prohlížeče.

Ez a weboldal a megfelelő működéshez JavaScript támogatásra szorul. Kérjük, engedélyezze a JavaScript használatát a böngészőjében.

Questa pagina web richiede JavaScript per funzionare correttamente. Si prega di abilitare JavaScript nelle impostazioni del browser.

Šī tīmekļa lapa darbībai ir vajadzīgs JavaScript atbalsts. Lūdzu, ieslēdziet JavaScript savā pārlūkprogrammas iestatījumos.

Esta página da web requer JavaScript para funcionar corretamente. Por favor, ative o JavaScript nas configurações do seu navegador.

Deze webpagina vereist JavaScript om correct te functioneren. Schakel JavaScript in uw browserinstellingen in.

Ta strona wymaga obsługi JavaScript, aby działać prawidłowo. Proszę włączyć obsługę JavaScript w ustawieniach przeglądarki.

Laman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan betul. Sila aktifkan JavaScript dalam tetapan pelayar anda.

Halaman web ini memerlukan JavaScript untuk berfungsi dengan baik. Harap aktifkan JavaScript di pengaturan browser Anda.

เว็บไซต์นี้ต้องการ JavaScript เพื่อทำงานอย่างถูกต้อง โปรดเปิด JavaScript ในการตั้งค่าบราวเซอร์ของคุณ

Bu web sayfasının düzgün çalışması için JavaScript gereklidir. Lütfen tarayıcı ayarlarınızda JavaScript'i etkinleştirin.

Trang web này yêu cầu JavaScript để hoạt động đúng. Vui lòng kích hoạt JavaScript trong cài đặt trình duyệt của bạn.

Эн вэб хуудас нь зөв ажиллахын тулд JavaScript дэмжлэг авах шаардлагатай. Таны броузерын тохиргоонд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.

ဒီဝန်ဆောင်မှုစာမျက်နှာကိုမှားယွင်းရန် JavaScript ကိုလိုအပ်ပါ။ သင့်ရဲ့ဘောဒီကိုပြင်ဆင်ရန် JavaScript ကိုဖွင့်ပါ။

ບໍ່ສາມາດເຮັດວຽກເວັບໄຊນີ້ໄດ້ຖ້າບໍ່ມີການສະຫລັບ JavaScript. ກະລຸນາໃຊ້ການຕັ້ງຄ່າຂອງເວັບໄຊໃຫ້ເປີດ JavaScript ກ່ອນ.

ទំព័រវេបសាយនេះត្រូវការ JavaScript ដើម្បីដំណើរការប្រើប្រាស់បានល្អ។ សូមបើក JavaScript នៅក្នុងការកំណត់របស់អ្នកក្នុងក

  Тайваньд сурч буй Япон оюутнуудын тоо 10 жилий... - Taipei Trade and Economic Representative Office in Ulaanbaatar 駐烏蘭巴托台北貿易經濟代表處 ::: Skip to main content
Hot News
:::

Тайваньд сурч буй Япон оюутнуудын тоо 10 жилийн дотор 5 дахин өсөв

Японы NHK телевизийн сувгаас гаргасан сүүлийн үеийн судалгаагаар сүүлийн 10 жилд Тайваньд суралцаж буй Япон оюутнуудын тоо 5 дахин өссөн үзүүлэлт гарсан. Үүний гол шалтгаан нь Тайваньд xятад, англи хэлийг хослуулан суралцах орчин бүрдсэн бөгөөд харьцангуй хямд сургалтын төлбөртэй байдагтай холбоотой юм. Үүнээс гадна Тайвань цар тахлыг амжилттай хяналтандаа авч чадсан нь цар тахлын үед гадаад оюутнуудын сонирхлыг татах давуу тал нь болоод байна.

Хятад, англи хэлийг эзэмшсэнээр дэлхийн 2/3-той тэнцэх тооны хүмүүстэй шууд харилцах боломжтойгоос гадна бизнес эрхлэх боломжууд ч мөн адил гарч ирнэ хэмээн NHK-н судалгаанд тусгагджээ. Түүнчлэн Тайваньд суралцдаг хоёр япон оюутнуудаас ярилцлага авахад, эхний оюутан “Тайваньд суралцсанаар хятад, англи хэлийг хослуулан суралцах боломжтойгоос гадна ирээдүйн зорилгодоо хүрэхэд дөхөм учир Тайванийг сонгосон” тухайгаа дурьдсан. Харин Тайваний Фэнг Жиа их сургуулийн оюутан “Тайваний сургалтын төлбөр харьцангуй хямд байдаг” хэмээн санал бодлоо хуваалцсан юм. Түүнчлэн NHK “Тайваний их сургуулиудын төлбөр Японы их сургуулиудын төлбөрийн 1/3-тэй тэнцэх ба тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд амьжиргааны зардал ч харьцангуй доогуур байдаг учир Тайваньд суралцах япон оюутнуудын тоо өссөөр байна. Тухайлбал сүүлийн 10 жилийн хугацаанд Тайваньд суралцах япон оюутнуудын тоо 5 дахин өсч, 2019 онд 10,000 давсан” хэмээн мэдээллэв.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө Тайваньд сурч, амьдрах орчин нь Японы оюутан залуус болон эцэг эхчүүдэд таалагдаад зогсохгүй МУ болон Зүүн өмнөд Азийн олон орны оюутан залуус сүүлийн жилүүдэд Тайваньд суралцах нь эрс нэмэгдсэн болохыг онцоллоо. Үүний гол шалтгаан нь сургалтын төлбөр, амьжиргааны зардал нь Европ, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудтай харьцуулахад харьцангуй хямд байхаас гадна Тайваний нийгэм бусад Хятад төвтэй улс орнуудтай харьцуулахад илүү чөлөөтэй, ардчилсан хэв шинжтэй байдаг. Түүнчлэн чанартай эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, цар тахлыг хяналтандаа авсан аюулгүй орчин, цагийн ажил эсвэл дадлага хийх зэрэг давуу талууд нь гадаад оюутан Тайвань орныг сонгон суралцах гол хүчин зүйлүүд болдог.

Төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Сүүлийн 2 жилийн хугацаанд Тайваньд суралцах Монгол оюутнуудын тоо 800-1600 болтол өссөн. Уг тоо нь 3 сая гаруй хүн амтай МУ-н хувьд өндөр үзүүлэлт юм. Тайваньд суралцах Монгол оюутнуудын мэргэжил сонголт ч мөн адил илүү өргөн хүрээтэй болсон. Тухайлбал өмнө нь бизнесийн удирдлага илүү давамгайлж байсан бол одоо барилга болон цахилгааны инженер, мэдээлэл ба аялал жуулчлалын менежмент, урлаг зэрэг мэргэжлүүдийг түлхүү сонгон суралцаж байна. Үүнээс гадна Тайваний ихэнхи хувийн болоод улсын их сургуулиудад хятад, англи хэл дээрх сургалттай хөтөлбөр байдаг тул Монгол оюутан залуус Тайванийг сонгон суралцахыг уриалж байна.”