Оюутны (Resident) визний бүрдүүлэх материал, тайлбар
Шинэчилсэн: 2019.3.1
- Сургуулийн урилга /Admission Letter/ эх хувьтай тулгаад хуулбарыг авч үлдэх.
- Анкетаа https://visawebapp.boca.gov.tw онлайнаар бөглөж, хэвлэн, гарын үсэг зурах/Бүсийн сонголт-west asia/
- Паспорт, хуулбарын хамт /хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх/
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Өмнөх шатны боловсролын дипломын хуулбар/Тайваний төлөөлөгчийн газраас баталгаажсан/ эх хувьтай тулгаад хуулбарыг авч үлдэх
- Санхүүгийн баталгаа /2,500$-оос дээш дансны хуулга болон тодорхойлолт/
- Эрүүл мэндийн хуудас /вакцины бичиг бүхий/ эх хувьтай тулгаад хуулбарыг авч үлдэх. Халдварт өвчин судлалын үндэсний төв-ХӨСҮТ, 3-р шатлалын улсын төв эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлэг/Бүсийн оношлогоо эмчилгээний төв багтах/-т өгсөн байх шаардлагатай.
- Тийзийн захиалгын хуудас
- Гадаад хэлний түвшинг илтгэх гэрчилгээ,эх хувьтай тулгаад хуулбарыг авч үлдэх. Дараах шалгалтуудын оноог тус тус хүлээн зөвшөөрнө. Үүнд: (TOEFL, TOEIC, IELTS, University of Cambridge ESOL Examination).
Хятад хэлээр суралцах бол хятад хэлний түвшин тогтоох шалгалтын (TOCFL) оноо эсвэл HSK шалгалтын оноог хавсаргана уу. Хэрвээ тухайн оюутны суралцах сургууль, доор заасан босго онооноос өндөр оноо шаардсан бол тухайн сургуулийн шаардлагыг мөрдлөг болгоно. Тус төлөөлөгчийн газрын шаардаж буй босго оноо:
(1) Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын хувьд TOCFL-ын 2 ба түүнээс дээш, HSK 4 ба түүнээс дээш)
(2) Англи хэлний түвшин тогтоох доорх шалгалтуудын аль нэг нь байж болно. Үүнд:
a. TOEFL: iBT 26 онооноос дээш, pBT 385 онооноос дээш
b. TOEIC: 375 онооноос дээш
c. IELTS: 3.0 онооноос дээш
d. University of Cambridge ESOL Examination: KETA 2зэргээс дээш
- Визний хураамж:
*Энгийн /Ажлын 5 хоног/:66$ буюу 158,400₮
*Яаралтай /Ажлын 3 хоног/:99$ буюу 237,600₮. Виз мэдүүлэгчийн хэлний түвшингийн гэрчилгээг нотлож, ярилцлага хийснээсхойш хугацааг тооцно.